A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь нийслэл хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Нийслэл хотын албан татварын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Нийслэл хотын албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, энэ хуулийн 4.1.3-т заасан барааг худалдан авсан этгээдэд нийслэл хотын албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3, 4.1.8, 4.1.9-д заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;

/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.2."нийслэл" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг;

4.1.3."бараа" гэж жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг;

4.1.4."зочид буудал" гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;

4.1.5."амралтын газар" гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;

4.1.6."ресторан" гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;

4.1.7."баар" гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг.

4.1.8."автомашин угаалгын газар" гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;

/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.9."авто үйлчилгээ үзүүлэгч" гэж нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг.

/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

5 дугаар зүйл. Нийслэл хотын албан татвар төлөгч

Хэвлэх

5.1.Нийслэл хотын албан татвар суутгагч /цаашид "албан татвар суутгагч" гэх/-аас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байна.

6 дугаар зүйл. Албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах

Хэвлэх

6.1.Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээдийг улсын бүртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бүртгэл, мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн харьяалах татварын алба албан татвар суутгагчаар бүртгэнэ.

6.2.Татварын алба албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн нийслэлийн Засаг дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.

/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7 дугаар зүйл. Нийслэл хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ

Хэвлэх

7.1.Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд нийслэл хотын албан татвар ногдуулна:

7.1.1.энэ хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн согтууруулах ундаа;

7.1.2.энэ хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн тамхи.

7.2.Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна:

7.2.1.энэ хуулийн 4.1.4-т заасан зочид буудлын үйлчилгээ;

7.2.2.энэ хуулийн 4.1.5-д заасан амралтын газрын үйлчилгээ;

7.2.3.энэ хуулийн 4.1.6-д заасан рестораны үйлчилгээ;

7.2.4.энэ хуулийн 4.1.7-д заасан баарны үйлчилгээ.

7.2.5.энэ хуулийн 4.1.8-д заасан үйлчилгээ;

/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.2.6.энэ хуулийн 4.1.9-д заасан үйлчилгээ.

/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

8 дугаар зүйл. Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээ

Хэвлэх

8.1.Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно.

8.2.Дараах тохиолдолд нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн бодит үнэд үндэслэн тодорхойлно:

8.2.1.борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнэ тодорхойгүй;

8.2.2.бараа, үйлчилгээг харилцан солилцсон буюу арилжсан;

8.2.3.харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийн бодит үнээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн, эсхүл үнэ төлбөргүй шилжүүлсэн;

8.2.4.өр төлбөрийг бараа шилжүүлэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаасан.

8.3.Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол гүйлгээ хийгдсэн өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.

9 дүгээр зүйл. Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээ

Хэвлэх

9.1.Татвар төлөгчийн худалдан авсан энэ хуулийн 7.1, 7.2-т заасан бараа, үйлчилгээнд энэ хуулийн 8.1-д заасан үнийн дүнг үндэслэн энэ хуулийн 9.2-т заасан хувь, хэмжээгээр тооцож нийслэл хотын албан татвар ногдуулна.

9.2.Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-2.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10 дугаар зүйл. Нийслэл хотын албан татвараас чөлөөлөх

Хэвлэх

10.1.Энэ хуулийн 7.2.1-7.2.6-д зааснаас бусад үйлчилгээг нийслэл хотын албан татвараас чөлөөлнө.

/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "7.2.1-7.2.4-т" гэснийг "7.2.1-7.2.6-д" гэж өөрчлөлт оруулсан./

11 дүгээр зүйл. Нийслэл хотын албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөх, тайлагнах

Хэвлэх

11.1.Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг тусгана.

11.2.Албан татвар суутгагч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана.

11.3.Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй.

11.4.Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

12 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

12.1.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

LAW OF MONGOLIA

June 19, 2015                             Ulaanbaatar city

(2022.09.06-ны өдрийн орчуулга)      Unofficial translation

ON CAPITAL CITY TAX

 

Article 1.Purpose of the Law

1.1.The purpose of this Law is to regulate the relations with respect to imposition of capital city taxes, collection of taxes in the budget, and reporting.

Article 2.Legislation on Capital City Tax

2.1.The legislation on Capital City Tax comprises of the General Taxation Law, the Budget Law, the Law on Legal Status of the Capital City, this Law, and other legislative acts enacted in conformity with them.

Article 3.Scope of the Law

3.1.This Law applies to imposition of capital city tax on services provided in the territory of the capital city and on person who purchases goods specified in Article 4.1.3 of this Law.

Article 4.Definitions of Legal Terms

4.1.The following terms used in this law shall be understood as follows:

4.1.1."capital city tax withholder" means an entity who sold goods and provided services specified in Articles 4.1.3, 4.1.8, and 4.1.9 of this law;
/This sub-paragraph was amended by the law as of  July 07, 2021/

4.1.2."capital city" means as defined in paragraph 1 of Article Thirteen of the Constitution of Mongolia;

4.1.3."goods" means all types of alcoholic beverages and cigarettes sold by retailers;

4.1.4."hotel" means a complex with additional equipment and specialized offices which receive customers and offer accommodation, foods and other services;

4.1.5."resort" means a facility that provides access to accommodation and catering services or offers a range of recreation facilities and amenities;

4.1.6."restaurant" means an eating establishment where articles of food and drink are customarily prepared or ordered that require precise production at a high level of technology, and provides a superior service that ensure comfortable dining condition for customers;  

 

4.1.7."bar" means a place equipped with music, lighting and other special system and where all kinds of drinks, snacks, light meals and sweets or desserts are served for recreation and amenities of customers;  

4.1.8."car wash facility" means a place that provides a comprehensive cleaning service or vehicles;

/This sub-paragraph was added by the law as of July 07, 2021/

4.1.9."auto service provider" means a citizen or a business entity that provides a service for operation/maintenance of vehicles other than public transportation.

/This sub-paragraph was added by the law as of July 07, 2021/

Article 5.Taxpayer of the Capital City

5.1.An entity that purchases goods and services specified in this law from a tax withholder of the capital city /hereinafter referred to as "Tax withholder"/ is a taxpayer of the capital city.

Article 6.To register tax withholder and remove from registration

6.1.Based on the information of the state registry, the capital's local administrative and other relevant registration and information organizations, the entity specified in Article 4.1.1 of this law shall be registered as a tax withholder by the relevant tax authority.

6.2.Regulations dealing with procedures to register a tax payer, removal from registration and receipt of information by the tax department shall be jointly approved by the Governor of the capital city and the Head of the state administrative body in charge of tax issues based on a proposal provided by the state administrative body in charge of tax issues. 

/This paragraph was amended by the law as of July 07, 2021/

Article 7.Goods and Services Subject to Capital City Tax

7.1.The following goods purchased by a taxpayer shall be subject to capital city tax:

7.1.1.all types of alcoholic beverages specified in Article 4.1.3 of this law;

7.1.2.all types of cigarettes specified in Article 4.1.3 of this law;

7.2.The following services purchased by a taxpayer shall be subject to capital city tax:

7.2.1.hotel services specified in Article 4.1.4 of this law;

7.2.2.resort services specified in Article 4.1.5 of this law;

7.2.3.restaurant services specified in Article 4.1.6 of this law;

7.2.4.bar services specified in Article 4.1.7 of this law;

7.2.5.services specified in Article 4.1.8 of this law;

/This sub-paragraph was added by the law as of  July 07, 2021/

7.2.6.services specified in Article 4.1.9 of this law.

/This sub-paragraph was added by the law as of  July 07, 2021/

Article 8.Capital City Tax Assessment

8.1.Capital city tax shall be assessed based on the value of goods sold and services rendered.

8.2.In the following cases, the capital city tax shall be determined by the relevant tax office on the basis of the actual market value at that time:

8.2.1.the price of sold goods and provided services is uncertain;

8.2.2.goods and services were bartered or traded;

8.2.3.related parties have sold goods, provided services, or transferred them free of charge at a price lower or higher than the actual market price;

8.2.4.debt was paid off through transferring goods or providing services;

8.3.If the capital city tax assessment is made in a foreign currency, it will be transferred to MNT based on the exchange rate of the Bank of Mongolia on the day of the transaction.

Article 9.Capital City Tax Rate and Amount

9.1.Goods and services specified in Articles 7.1 and 7.2 of this law purchased by the taxpayer shall be subject to capital city tax at the rate and amount specified in Article 9.2 of this law based on the value specified in Article 8.1 of this law.

9.2.The capital city tax rate shall be determined around 0-2.0 percent by the Citizens representative Khural of the Capital City based on the location and concentration of the population.   

/This paragraph was amended by the law as of  July 07, 2021/

Article 10.Exemption from Capital City Tax

10.1.Services other than those specified in Articles 7.2.1-7.2.4 of this law shall be exempt from the capital city tax.

Article 11.Capital City Tax Imposition, its Payment to Budget and Reporting

11.1.Tax withholder shall deduct the capital city tax whenever goods are sold or services rendered, and the percentage and amount of the capital city tax shall be reflected on the payment receipt.

11.2.The tax withholder shall pay a tax for goods sold and services rendered in that month to the budget before the 10th of the following month, and submit a report to the relevant tax authority before the 20th of the first month of the following quarter as per the approved form. 

11.3.When imposing capital city tax, the tax withholder shall not include other taxes, fees and charges in the price of goods sold and services provided.

11.4.The methods and reporting forms for imposing, paying and reporting capital city taxes shall be approved by the head of the state administrative body in charge of tax issues.

Article 12.Validity of the Law

12.1.This law shall be entered into effect on October 01, 2015.

 

 

THE CHAIRMAN OF THE STATE GREAT KHURAL OF MONGOLIA Z.ENKHBOLD