A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол /

2000.11.29 Улаанбаатар хот

Дугаар 02

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Болдбаатар, Д.Чилхаажав, Ж.Бямбажав, Ж.Амарсанаа, В.Удвал /илтгэгч/, Н.Чинбат нар, хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж, Улсын Их Хурлын төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдорж нар оролцов.

Цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж, Н.Отгон нарын гомдлоор үүссэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.

Нэг.Иргэн С.Нарангэрэл Үндсэн хуулийн Цэцэд 1999 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан өргөдөлдөө:

“Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн дараах заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

1/ Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Энэ нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын гишүүд 1999 оны 12-р сарын 23-ны өдөр Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржид өргөн барьж, мөн өдрийн маргааш нь үдээс өмнө хэлэлцэж шууд баталсан, эл асуудал нь энэ удаагийн чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүй зэргээр нотлогдож байна.

2/ Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг илэрхийлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн нь дараах байдлаар нотлогдож байна.

а/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшилцлийг хийх эрх Улсын Их Хуралд суудалтай гурван намд байгаа гэж үзсэн нь өрөөсгөл юм.

б/ өнөөгийн Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд нийт иргэн, улсын ашиг сонирхол, үндэсний эрх ашгийг бүрэн төлөөлж чадахгүй байгаа билээ.

3/ Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал яаран сандран, хуйвалдааны замаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэг буюу иргэд “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Улсын Их Хурлын гишүүд энэхүү нэмэлт, өөрчлөлтийг оруулахдаа сонгогчдынхоо санал хүсэлтийг огт авалгүй хийснээр нотлогдоно.

4/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг иргэд, сонгогчдод шүүн тунгаах цаг хугацааны ямар ч боломж олгохгүйгээр Улсын Их Хурал хэлэлцэж баталсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэн нийтлэх эрхэд” ноцтой халдан зөрчжээ.

5/ Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар батална” гэж заасныг зөрчжээ. Энэ удаагийн Улсын Их Хурал хичнээн гишүүнтэй болсон, хэдэн гишүүн санал хураалтад оролцсоноос үзэхэд тодорхой болж байгаа юм.

6/ Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” гэж заажээ. Гэтэл Улсын Их Хурал энэ удаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц саналаа гаргах эрхийг зөрчжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүй, өөрчлөлт оруулсан явдал Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг зөрчсөн хэрэг юм” гэжээ.

Иргэн С.Нарангэрэл Үндсэн хуулийн Цэцэд 2000 оны 3 дугаар сарын 13-нд гаргасан нэмэлт тайлбартаа:

“1/ Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчжээ. Энэ нь Үндсэн хуулийн Цэцээс санал аваагүй, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй, сонгогчид, олон нийтээр хэлэлцүүлээгүй зэргээр нотлогдож байна.

2/ Иргэд болон улс төрийн бусад намын саналыг аваагүй нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна” гэж заасан эрхийг зөрчсөн байна.

3/ Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн утга агуулгаас үзэхэд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгын талаархи саналыг Үндсэн хуулийн Цэц Улсын Их хуралд өргөн мэдүүлж болно” гэж заасан байна. Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх эрхтэй болох нь тодорхой байна.

4/ Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар батална” гэж заасныг зөрчсөн байна. Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ирцийн бүрдэл хүрээгүй байхад Улсын Их хурал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан байна.

5/ Нэмэлт, өөрчлөлт бүхэлдээ Үндсэн хуулийн 20 дугаар зүйл /Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их хуралд хадгална/, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг /Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална/ зөрчжээ. Энэ нь:

а/ Улсын Их Хурлын чуулганы ирцийг бууруулсан өөрчлөлт Үндсэн хуульд оруулснаар Улсын Их Хурлаас гаргах шийдвэрт нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн тусгахад сөргөөр нөлөөлөх эрх зүйн үндсийг тавьжээ;

б/ нэмэлт, өөрчлөлтөөр 50-аас доошгүй хоног хуралдах болсон нь Улсын Их Хурлын хууль тогтоох болон төлөөлөгчдийн байгууллагын /Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ шинж нь алдагдах боллоо;

в/ 45 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их хурал хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй нөхцөлд Улсын Их Хурлыг тарааж байхаар тогтсон нь төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлыг тогтворгүй болгож, улс төрийн аливаа сөрөг хүчин буюу төр засгийн эрх мэдлийг улайран булаалдагч улс төрийн хүчнүүд сонгуулийн үр дүнг бусниулахад ашиглах сиймхий буй болгожээ;

6/ Үндсэн хуулийн үзэл баримтлалын тулгуур үндэс нь тус хуулийн 3 дугаар зүйл /Монгол Улсын төрийн байгуулал/ бүлгээс үзэхэд төрийн эрх мэдлийг хуваарилсанд оршино. Гэтэл эл үзэл баримтлалаас ухарч, хууль тогтоох /Улсын Их Хурал/ ба гүйцэтгэх /Засгийн газар/ эрх мэдлийг нэгтгэх алхам Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан өөрчлөн найруулгаар буй болж байна. Энэ нь угтаа Үндсэн хуулийн 20, 38 дугаар зүйлийн заалт зөрчигдснийг харуулж байна.

7/ Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүнийг нууцаар саналаа гаргаж сонгох тухай нийтлэг үндэслэлтэй Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь /нууц санал хураалтыг ил болгосон/ зөрчилдөж байгаа юм. Түүнчлэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчжээ. Энэ нь бас Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн төдийгүй Улсын Их хурал төрийн эрх барих дээд байгууллага мөн гэсэн Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд харшилж байна” гэжээ.

Хоёр.Иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн Цэцэд 1999 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдөлдөө:

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хууль санаачлагчдын хувьд санаачилгаа Үндсэн хуулийн Цэцэд уламжлахаар хязгаарлагдаж, Улсын Их Хуралд оруулах нь Үндсэн хуулийн Цэцийн онц эрхэд хамаарсан эрх мэдэл юм. Ийнхүү Үндсэн хуулийн Цэцийн эрхэнд халдсан нь Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн хэрэг юм” гэжээ.

Иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн Цэцэд 1999 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдлийн тайлбартаа:

“Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх заалтыг авч үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хууль санаачлагчдын санаачилга гаргах эрх мэдлийг хөндөөгүй бөгөөд харин хууль санаачлагчдын саналыг Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх эрхийг Үндсэн хуулийг чандлан сахиулагч Үндсэн хуулийн Цэцэд олгосон байна” гэжээ.

Гурав.Иргэн Н.Баасанжав Үндсэн хуулийн Цэцэд 1999 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдөл болон нэмэлт тайлбартаа:

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хууль санаачлах, батлах эрхийг Улсын Их Хурлын гишүүдэд олгосон бөгөөд харин өөрчлөлтийн саналыг өргөн барих эрхийг Үндсэн хуулиар Үндсэн хуулийн Цэцэд олгожээ.

Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын ба Дэгийн тухай хуулийг зөрчиж Үндсэн хуульдаа дур зоргоороо нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх заалт болон 70 дугаар зүйлийн 1 дэх заалттай зөрчилдөж байна” гэжээ.

Дөрөв.Иргэн Д.Чулуунжав Үндсэн хуулийн Цэцэд 2000 оны 1 дүгээр сарын

07-ны өдөр гаргасан өргөдөлдөө:

“Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд хугацааны хязгаарлалт /5 хоног, 7 хоног/ тогтоох бусармаг гэхээр аргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн зарчмыг төгс бус эрх болгож өөрчилжээ.

Улсын Их Хурлын үйл ажиллагааны бүх талыг хугацааны хязгаарлалтад оруулж 5 ба 7 хоног өнгөрмөгч түүний эрхийг өөр субъект шилжүүлэн авч эдлэхээр хуульчилжээ.

Улсын Их Хурлын чуулах хугацааг 50 өдөр болгосон нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол . . . нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана” гэсэн заалтад харшилж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “ . . . Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ” гэсэн нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1, 1 дүгээр зүйлийн 2-т харшлах юм. Нам, эвслийн бүлэг бүр дэд даргатай байхаар хийсэн өөрчлөлт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 9, 10-ыг зөрчжээ.

Үндсэн хуулийн “ . . . Түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэсэн Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд хамаарах чухал заалтыг мөн орхигдуулжээ. Энэ нь төрийн дээд өндөрлөгүүдийн харилцан хяналт тавих бүтэн системийн чухал нэгэн шинжийг тасдаж, төрийн машинд тавих шаардлага, хяналтын мөрөөр авах арга хэмжээг үгүйсгэж байна” гэжээ.

Иргэн Д.Чулуунжав Үндсэн хуулийн Цэцэд 2000 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан өргөдлийн тайлбартаа:

“Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т өмнө нь байсан “Түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэсэн онц чухал хэсгийг мөн дагалдуулан хасаж, чингэснээр Ерөнхий сайдыг томилох, мөн Засгийн газрыг огцруулах тухай санал оруулах эрхийг Ерөнхийлөгчийн гараас бүрэн салгажээ.

Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн хүн нэгэн намын заавар, удирдамжийг ягштал сахигч, намын удирдлагын албат, хараат хүн болж хувирч байна. Гэтэл Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Гэтэл саналыг илээр гаргуулах болсон нь Үндсэн хуулийн гол чухал зарчим, заалтын агуулгад харшилж, зөрчиж байна.

Улсын Их Хурлын дарга, дэд даргыг саналаа илээр гаргаж сонгох, дэд даргыг зөвхөн нам, эвслийн бүлэг тус бүрээс сонгох тухай заасан нь намын бүлэгт ороогүй гишүүдийн хувьд хүний эрхийг зөрчсөн шийдэл болжээ. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг . . . үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж, мөн 16 дугаар зүйлийн 9-д “Монгол Улсын иргэн . . . төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасныг зөрчжээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга бүрийг нягтлан үзээд өөрчлөх шаардлага байна гэж тогтвол дэлгэрэнгүй үндэслэл бүхий саналаа Улсын Их Хуралд зөвхөн Цэц л өргөн мэдүүлэх учиртай. Үндсэн хуульд яг ингэж зааж, ийм механизмыг суулгаж өгсөн атал түүнийг Улсын Их Хурлын хууль санаачилсан гэгдэх гишүүд ноцтой зөрчжээ” гэжээ.

Тав.Монгол Улсын иргэн Н.Отгон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд 2000 оны 1 дүгээр сарын 20-нд гаргасан өргөдөлдөө:

“1/ Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэжээ. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ тойргийн сонгогчидтойгоо уулзаж тэдний санаа бодлыг сонсоогүй нь дээрх заалтыг зөрчжээ.

2/ Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1-д: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.

Зургаа.Иргэн О.Жамбалдорж Үндсэн хуулийн Цэцэд 2000 оны 1 дүгээр сарын 20-нд гаргасан өргөдөлдөө:

“1/ Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргаад Улсын Их Хуралд оруулахын оронд Үндсэн хуулийн Цэцэд өгч хянуулах журам тогтоожээ. Ийнхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тусгайлан авч үзэж, Үндсэн хуулиар хууль санаачлагчдын эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хязгаарлан тодорхойлжээ гэж үзэж болно. Гэтэл Улсын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг хууль санаачлагчдын шууд оруулснаар авч хэлэлцэн баталсан байна.

2/ Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэж заажээ. Улсын Их Хурал ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг шийдээгүй байж уг нэмэлт, өөрчлөлтийг батлан гаргасан нь Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэстэй байна” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зарим зүйл, хэсгийг зөрчиж байгаа эсэх тухай асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, 2000 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гишүүний тогтоол гарсан байна. Үндсэн хуулийн Цэц 2000 оны 3 дугаар сарын 15-нд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай 03 тоот дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд илгээсэн. Улсын Их Хурлын 3 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж 04 тоот протокол гаргажээ.

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд оролцож Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд зааснаар хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгалж, Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлд зааснаар Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар баталдаг бөгөөд өмнөх Улсын Их Хурлын бүрэлдэхүүн Үндсэн хуулийн энэ заалтыг чанд баримтлан уг өөрчлөлтийг хийсэн билээ.

Гэтэл Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд оруулсан энэхүү хууль ёсны нэмэлт, өөрчлөлтийн талаар маргаан үүсгэж уг өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, далдугаар зүйлийн 1, жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн байна гэсэн хууль бус дүгнэлт гаргаж, түүнийг хэлэлцэхийг Улсын Их Хуралд шаардсаар байсан юм.

2000 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 03 тоот дүгнэлтийг авч хэлэлцсэн бөгөөд чуулганы уг хуралдаанд Цэцийн гишүүн Ж.Амарсанаа оролцож Цэцийн дүгнэлтийг танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд санал бодлоо илэрхийлсэн билээ.

Улсын Их Хурлаар уг асуудлыг хэлэлцэх явцад Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хууль, Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан тул түүний 03 тоот дүгнэлтийн талаар хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх тухай Улсын Их Хурлын ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг магадлан шалгах, дүгнэлт гаргах ямар ч эрх Үндсэн хуулийн Цэцэд байхгүй” гэжээ.

Иргэн О.Жамбалдорж Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг шалгах, хэлэлцэх явцад хуулийн ямар ч заалт зөрчөөгүй өөрийн бүрэн эрхээ л хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн олон заалтыг зөрчсөн болох нь тал бүрээсээ батлагдаж байгаа энэ тухай би өргөдөлдөө тодорхой хэлсэн. Харин нэмж хэлэхэд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг олон талаар зөрчиж байна. Улсын Их Хурал Үндсэн хуулийн үзэл баримтлалд үл нийцэх өөрчлөлтийг цаашид ч хийх эрхгүй гэдгийг хэлэх байна” гэжээ.

Иргэн Н.Баасанжав Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ: “Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг магадлан шалгах, дүгнэлт гаргах ямар ч эрх Үндсэн хуулийн Цэцэд байхгүй мэт ярьж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж зааснаар батлагдаж байна.

Миний бие Үндсэн хуулийн Цэц хууль зөрчсөн гэдгийг олж харахгүй байна. Харин Улсын Их Хурал Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж байгааг олон зүйл дээр харж байна гэжээ.

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд иргэн Д.Чулуунжав:

“Би Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж 8 зүйлээр анх гомдол гаргасан. Миний энэ гомдлын агуулга өөрчлөгдөөгүй байгаа.

Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийнхаа үзэл санаанд буцаж орсон ухралтын шинжтэй байна. Эл Үндсэн хуульд “МАХН бол төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн” гэсэн заалт байсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөнд яг үгээрээ ороогүй ч , утга санаагаараа үндсэндээ тусгагдсан гэж бүрэн хэлж болохоор байна” Үндсэн хуулийн энэ өөрчлөлт бол үндсэндээ ухралтын шинжтэй өөрчлөлт болсон байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Монгол Улсын Их Хурал 1999 оны 12 дугаар сарын 24-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хууль, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2; далдугаар зүйлийн 1 дэх заалтад нийцээгүй байна.

2.Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн жаран наймдугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжийг Үндсэн хуулийн Цэцэд олгоогүй байна.

3.Эдгээрээс үзэхэд Улсын Их Хурлаас баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2; 68 дугаар зүйлийн 1; 70 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна гэсэн иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, Н.Отгон, О.Жамбалдорж нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон:

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, жаран наймдугаар зүйлийн 1-д заасан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно”, далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул Улсын Их Хурлын 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосугай.

2.1992 оны 1 дүгээр сарын 13-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн бүх заалт хүчинтэй болохыг дурдсугай.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэхүү шийдвэр нь эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР

Д.ЧИЛХААЖАВ

Ж.БЯМБАЖАВ

Ж.АМАРСАНАА

В.УДВАЛ

Н.ЧИНБАТ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол /