- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Нийтийн сонсголын тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 72
Улаанбаатар хот
Нийтийн сонсголын тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийтийн сонсголын тухай хууль баталсантай холбогдуулан Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх өдрөөс өмнө захиргааны сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг боловсруулж батлахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
2.Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх өдрөөс өмнө дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /А.Бакей/-нд даалгасугай:
1/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах;
2/Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A