A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 312

Улаанбаатар хот

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ, ИМПОРТЫГ ОРЛОХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд 2015-2016 онд төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлүүдийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хавсралтаар баталсан үйлдвэрлэлийн чиглэлүүдэд хамаарах экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдэд 300.0 (гурван зуу) хүртэлх тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгох арга хэмжээ авч, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д. Эрдэнэбат, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ