A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 298

Улаанбаатар хот

СТРАТЕГИ БАТЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.4, Инновацийн тухай хуулийн 6.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг зохицуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд үүрэг болгосугай.

3. Үндэсний стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ