Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ “Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох”

МОНГОЛ УЛСЫН

УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр                                                                        Дугаар 53                                                                                                           Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох” журмыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. “Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох” журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Түлшний бодлого, зохицуулалтын газар /Л.Раднаасүрэн/, Газрын тосны газар /Л.Өлзийбүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

Гурав. “Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох” журмыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Ч.Түмэнбаяр/, Түлшний бодлого, зохицуулалтын газар /Л.Раднаасүрэн/-т тус тус даалгасугай.

САЙД                                                                                                Р.ЖИГЖИД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3547 дугаарт бүртгэв.