Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ, ҮНЭ ТОГТООХ  ТУХАЙ /Жолоодох эрхийн үнэмлэх олгох/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/189

ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ, ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ыг нэгдүгээр, “Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загвар”-ыг хоёрдугаар, /2-р хавсралтыг ХЗДХС-ын 2018 оны А/23-р тушаалаар хүчингүй болгосон/ “Монгол Улсын Олон улсын жолоочийн үнэмлэхний загвар”-ыг гуравдугаар, “Жолоочийн түр зөвшөөрлийн загвар”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Монгол Улсын “Жолоочийн үнэмлэх”-ний үнэ 12 500 төгрөг /арван хоёр мянга таван зуун төгрөг, “Олон улсын жолоочийн үнэмлэх”-ний үнэ 1 жилийн хугацаагаар 20 000 төгрөг /хорин мянган төгрөг/, 2 жилийн хугацаагаар 40000 /дөчин мянга/ төгрөг, 3 жилийн хугацаагаар 60000 /жаран мянга/ төгрөг байхаар тогтоосугай.

3.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2008 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгосон жолоодох эрхийн үнэмлэхийг солих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т үүрэг болгосугай.

4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/ нарт тус тус даалгасугай.

5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2012 оны А/38,  2015 оны А/102 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ журмыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

         

                              САЙД                                         Д.ДОРЛИГЖАВ

/ХЗДХС-ын 2018 оны А/23 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/