A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2018 оны А/29 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дугаар А/166 Улаанбаатар хот

ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1."Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 199 дүгээр тушаалын 1-р хавсралтаар батлагдсан "Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн хэмжээ"-ний 5 дахь хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулсугай.

д/д

Үйлчилгээний хураамж

Хураамжийн

хэмжээ

5

Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт хийгдэх үйл ажиллагааны гэрээний үнийн дүнгээс тооцон барааг хилийн чанадад буцаан гаргахад гаалийн баталгаат үйлдвэрийн газрын эрхлэгч шимтгэл төлнө.

Барааг гаалийн баталгаат бүсэд (гаалийн баталгаат үйлдвэрийн газраас бусад) оруулахад төлөх шимтгэлийг барааны үнийн дүнгээс тооцон гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэгч төлнө.

1.0 хувь

0.1 хувь

2.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулсан сэлбэг, хэрэгсэл, туслах материалыг хилийн чанадад буцаан гаргахад шимтгэл тооцохгүй.

3.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг харьяа гаалийн газар, хороодын дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн тариф, татварын газар /Я.Эрдэнэчимэг/, Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын газар /Р.Бямбаа/-т үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЦЭНГЭЛ