Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэний улсын бүртгэл хөтлөх /

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Журам батлах тухай 2013 оны 4 дүгээр 30-ны өдрийн 527 дугаар тушаалыг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.

САЙД                                                                                           Д.ДОРЛИГЖАВ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 3554 дүгээрт бүртгэв.