A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ” БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 141-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 141

"МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ" БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 5-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.3, "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийг боловсруулан батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийг боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулж энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан Үндэсний хороогоор хэлэлцүүлж байхыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

3. Төслийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын "XXIY.1.4.1. Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулах" зардлаас гарган санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ