A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 05

Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордны 403 дугаар тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү маргагч талыг төлөөлж Монгол Улсын иргэн Ж.Баярсайхан, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Х.Володя нар оролцов.

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Ж.Баярсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнд холбогдуулан өгсөн тайлбартаа доорхи асуудлыг тавьж байна. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд "Шүүхийн үндсэн тогтолцоо нь Монгол Улсын Дээд шүүх, аймаг, нийслэл, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ" гэж заасан. Гэтэл дүүргүүдийн шүүхийг байгуулахдаа нийслэлд 12 дүүрэг байхад 8 дүүргийн шүүх байгуулж, 4-ийг нь дүүрэг дундын шүүх /Хан-Уул-Туул дүүргийн, Баянзүрх-Гачуурт дүүргийн, Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн, Багануур-Багахангай дүүргийн/ болгон байгуулжээ.

Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд "дүүргийн шүүх" гэж заасан байтал Шүүх байгуулах тухай хуулиар "дүүрэг дундын шүүх" байгуулан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна.

Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар байгуулсан "дүүрэг дундын" шүүхүүдийн тамга, тэмдэг, хаяг, албан бичгийн маягт нь хүртэл дүүрэг дундын шүүхийн хэлбэрээр хийгдэж одоо ашиглагдаж байгаа ба мөн Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэр, тогтоол, магадлалууд нь "дүүрэг дундын" шүүх маягтайгаар бичигдэж байгаа болно.

Үнэхээр"дүүрэг дундын" шүүх байгуулах шаардлагатай байсан юм бол Үндсэн хуулийн заалтыг өөрчилж дээрх дүүргүүдийн Засаг дарга нарыг "дүүрэг дундын" Засаг дарга болгон томилох шаардлага гарах ёстой... гэж үзжээ.

Шүүх байгуулах, тэдгээрийн байршил, харъяалал, шүүгчийн орон тоог тогтоох талаар гарсан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 1993 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд:

"... Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улаанбаатар хотын Жаргалант дүүргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд, Туул дүүргийг Хан-Уул дүүргийн шүүхэд, Багахангай дүүргийг Багануур дүүргийн шүүхэд тус тус харъяалуулан ажиллуулж орон тоо, төсөв зардал хэмнэх санал оруулсныг зөвшөөрөхгүй байна. Хэрэв ийм байдлаар шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дүгээр заалтуудыг зөрчих болно. Иймд нийслэлийн 12 дүүрэгт тус бүр анхан шатны шүүх байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхүүдийг байгуулахад одоогийн орон тооны бололцоо болон улс орны эдийн засгийн байдлыг харгалзахгүйгээр зайлшгүй шаардлагатай газруудад шүүхийг байгуулах нь зүйтэй ба энд Засаг дарга нарын саналыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна..." гэжээ.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Х.Володя нар Үндсэн хуулийн Цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: "Улсын Их Хурлын дүүрэг дундын шүүх байгуулаагүй бөгөөд хуучин ажиллаж байсан хэсэг, район /нийслэлийн/, орон нутгийн хотын шүүхийг сум болон сум дундын, дүүргийн шүүх болгон өөрчлөн байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харъяаллыг тогтоосон юм. Ингэхдээ хоёр дүүргийг нэг шүүхэд /анхан шатны шүүхийн эрхтэй/ харъяалуулж, тэдгээрийг "Багануур, Багахангай дүүргийн шүүх" гэх мэтээр нэрлэсэн болно. Үүнийг өргөдөл гаргагч дүүрэг дундын шүүх байгуулсан гэж буруу ойлгосон бололтой.

Шүүх байгуулах тухай хууль болон шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их хурлын 1993 оны 45 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад чухамхүү "дүүргийн шүүх" гэсэн нэр томъёо хэрэглэсэн бөгөөд тэнд "дүүрэг дундын шүүх" гэсэн үг үсэг байхгүй.

Үндсэн хуульд зааснаар сум, дүүрэг нь ижил эрхтэй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн үндсэн нэгжүүд бөгөөд тэрээр сум дундын шүүх байгуулж болохыг заасан юм. Энэ нь хоёр буюу хэд хэдэн дүүргийг нэг шүүх харъяалан ажиллах боломжийг хаагаагүй харин ч агуулгаараа зөвшөөрч байгаа хэрэг гэж үзэж байна.

Шүүхийн харъяалал нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт захирагдах ёсгүй бөгөөд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг дагуулан шүүх байгуулах тухай хуулийн заалт байхгүйг дурьдах нь зүйтэй.

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн дүүргийн шүүх байгуулах заалт нь Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна" гэжээ.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Дэмбэрэлцэрэн Үндсэн хуулийн Цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: "... Нийслэлийн зарим шүүхийг хоёр дүүргийн шүүх байхаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулж Монгол Улсын Их Хуралд оруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх байгуулахдаа түүний харъяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, хэрэг, маргааны гаралтын түвшинг харгалзан үзнэ" гэж заасныг удирдлага болгосон юм.

Нийслэлийн дүүргийн зарим шүүхийг хоёр дүүрэгт байгуулснаар Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна..." гэжээ.

Иргэн Ж.Баярсайхан Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "... Шүүх байгуулах тухай хууль Монгол Улсын хуульд байгаа дүүргийн шүүхийн тухай заалт хэлбэрээрээ Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй юм шиг харагдавч агуулгаараа дүүрэг дундын шүүх байгаа тул шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчиж байна..." гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, Х.Володя нар Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "... Шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг дагуулан байгуулах шаардлагагүй, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал хэргийн байдал, байгууллагын тоо зэргийг харгалзана.

Дэлхий нийтэд шүүхүүдийг засаг захиргааны нэгжээр биш бүсчилж байгуулдаг. Үүнийг удирдлага болгосон. Ер нь үйл ажиллагааны харъяаллаар тойргийн зарчмаар шүүх байгуулсан.

Шүүхийн нэр нь Үндсэн хуульд заасан нэрээрээ дүүргийн шүүх байгаа. Сум, дүүрэг хоёр ижил эрхтэй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж учир сум дундын шүүх байж болох юм чинь дүүрэг дундын шүүх байж болно" гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргүүдийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргүүдийн дунд, Хан-Уул, Туул дүүргүүдийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргүүдийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд "дүүргийн" гэж томъёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ. Энэ талаар иргэн Ж.Баярсайханы Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан гомдлыг хүлээж авах үндэстэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага ГАРГАХ ДҮГНЭЛТ:

"Шүүх байгуулах тухай" 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн "Багануур, Багахангай дүүргийн шүүх, Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх, Хан-Уул, Туул дүүргийн шүүх" гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна.

Энэхүү дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна.

ДАРГА Л.БААСАН

ГИШҮҮД Г.НЯМДОО

Ж.БЯМБАА

С.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот