A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 368

Улаанбаатар хот

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад дурдсан чиглэлээр хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайд Б.Болор нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 173 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 249

Улаанбаатар хот

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт (2023-2026)"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан жагсаалтын дагуу төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, шаардагдах хөрөнгийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт тус тус даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 368 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН