A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/220

Улаанбаатар хот

Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллого явуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т даалгасугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 223 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ДОРЛИГЖАВ