A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр                     Дугаар А/72                        Улаанбаатар хот
 

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

 

Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь :

 

            1.“Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-ыг хавсралтаар баталсугай.

            2.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар Ц.Батсүх/-д үүрэг болгосугай.

            3.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

/ЦЕГ-ын 2016-01-28-ны өдрийн А/14, 2016-06-17-ны А/59, 2018 оны А/43, 2020-08-25-ны А/198 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

 

 

ДАРГА, ТЭРГҮҮН  
КОМИССАР                                          Р.ЧИНГИС