A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 407

КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Хөгжлийн банкны тухай хуулийн 16.2, Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр"-ийн 11.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгасугай:

1. бүтээн байгуулалтын лизингийн санхүүжилтийн болон үндэсний экспортын даатгалын үйл ажиллагаа эрхлэх хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх;

2. энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан компаниудын дүрмийг Сангийн сайдад танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр баталж мөрдүүлэх.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ