Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /галт зэвсэг, сум -- тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН

 ТУШААЛ

2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр                                            Дугаар А/245                                 Улаанбаатар хот

                                                                                                   

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг нэгдүгээр, “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан журмуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисст үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 157 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                   Д.ДОРЛИГЖАВ