A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар хориглох тухай /БОАЖС-ын хамтарсан 2016-А/71 тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын хамтарсан 2016-А/71 тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дугаар А/377

Улаанбаатар хот

Дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар хориглох тухай

Байгалийн ургамлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.4,Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын 3.5.3.3 дахь заалт, "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүүг /Saposhnikovia divaricate/ устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд түр хориглосугай.

2.Дэрэвгэр жиргэрүүг /Saposhnikovia divaricate/ 2015 онд холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч түүж бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдэд байгалийн ургамлыг гадаадад улсад гаргах зөвшөөрлийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаан олгохыг зөвшөөрсүгэй.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, орон нутагт зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Р.Дэжид/-т даалгасугай.

САЙД Н.БАТЦЭРЭГ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/71

Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТҮҮЖ БЭЛТГЭХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.1, Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 17 дугаар зүйдийн 17.1, Засгийн газрийн мөрийн хөтөлбөрийн 4.1.4, Засгийн газрийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар хуралдааны тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуучлалын Сайдын зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Байгалийн нөхөн сэргээгддэг нөөцийг зохистой ашиглах үүднээс Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/-г түүж бэлтгэх зөвшөөрлийг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд 360 тоннд багтаан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн олгосугай.

2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын Сайдын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/377 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Дэрэвгэр жиргэрүүгийн тархац, биологийн нөөц тогтоох ажлыг 2017 оны III улиралд багтаан, түүж бэлтгэх стандарт боловсруулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Д.Даваасамба/-т даалгасугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Д.Даваасамба/-т даалгаж үүрэг болгосугай.

САЙД Д.ОЮУНХОРОЛ