A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 100

Улаанбаатар хот

"ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын хавсралт буюу "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "5.Гаалийн ерөнхий газар, 6.Татварын ерөнхий газар" гэснийг "5.Гааль, татварын ерөнхий газар" гэж, мөн хэсгийн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "7.Улсын бүртгэлийн ерөнхий газар" гэснийг "6.Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар" гэж, мөн хэсгийн 8-19 дэх заалтын дугаарыг "7-18" гэж, Засгийн газрын тохируулагч агентлаг гэсэн хэсгийн 3-10 дахь заалтын дугаарыг "2-9" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн Засгийн газрын тохируулагч агентлаг гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд "2.Төрийн өмчийн хороо" гэснийг хассугай.

3.Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД