A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “ТӨРИЙН ӨМЧИЙГ 2015-2016 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 102

Улаанбаатар хот

"ТӨРИЙН ӨМЧИЙГ 2015-2016 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

"4.18."Төрийн банк" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг арилжих;

4.19."Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг хувьчлах."

2.Энэ тогтоолыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД