A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙН ХУУЛИЙН 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 17.3.1 ДЭХ ЗААЛТ, МӨН ЗҮЙЛИЙН 17.6 ДАХЬ ХЭСЭГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧС
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2009 оны 4 дүгээр Улаанбаатар

Дугаар 03

сарын 15-ны өдөр хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 17 ДУГААР

ЗҮЙЛИЙН 17.3.1 ДЭХ ЗААЛТ, МӨН ЗҮЙЛИЙН 17.6 ДАХЬ ХЭСЭГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ

ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН

ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Минжүүрийн Цэрэнбат, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Баярт, тус яамны хуулийн зөвлөх Ш.Мөнхцэцэг нар оролцов.

Хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, мөн зүйлийн 17.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4/, 6/, 18/ дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн М.Цэрэнбат 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан өргөдөлдөө:

"…Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт "Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн дараахь эмнэлгийн мэргэжилтэнд олгоно" хэмээгээд тус хуулийн 17.3.1-д "өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмч" гэсэн заалт болон мөн зүйлийн 17.6 дахь хэсэгт "Дадлагжигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй" гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн;" Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно"; Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй; " 6 дахь хэсгийн "…эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй;" 18 дахь хэсгийн "…оршин суух газраа сонгох, гадаадад явах…;" гэсэн баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор бол хүн амын эрүүл мэндийг мэргэжлийн эмч буюу эмчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр хамгаалуулах учиртай.

Гэтэл тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д тусгай зөвшөөрөлгүй этгээд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн дээрх заалтаас үзэхэд "дадлагажигч" гэсэн субъект гарч ирж байна. "Дадлагажигч" нь эмч мөн үү, өөрөөр хэлбэл эмчлэх үйл ажиллагаа явуулах, эмчийн хэмжээнд үүрэг, хариуцлага хүлээх эрх зүйн бүрэн чадамжтай субъект мөн үү хэмээх ээдрээтэй асуудал эндээс урган гарна." гээд дараахь байдлаар тайлбарласан байна. Үүнд:

" - Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйлд "эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй этгээд эмчилгээ эрхэлсний улмаас үйлчлүүлэгчийн биед хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх"-ээр заасан байна.

…Хуулиудын хүрээнд цогцлуулан авч үзвэл "дадлагажигч" нь эрх зүйн тусгай чадамжтай субъект /их эмч/ бус бөгөөд зөвхөн анхны тусламж үзүүлэх субъект юм. Гэтэл энэхүү анхны тусламж үзүүлэх эрх, үүрэг бүхий субъект нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д заасны дагуу нэг ба хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр заасан нь Эрүүлийн мэндийн тухай хууль нь зөвхөн Үндсэн хууль, Эрүүгийн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн төдийгүй, уг хуулийн дотоод зүйл заалтууд нь хоорондоо зөрчилдөж байгааг харуулж байна.

Энэхүү шинэчилсэн найруулгын гол агуулга нь гэвэл шинээр төгсөн гарч буй залуу эмч нарыг дадлага туршлагажуулах, нөгөө талаас эмч хомсдолтой байдаг хөдөө орон нутгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хямд төсөр аргаар хангах зорилгоор баталсан болов уу. Эмч хүн гэдэг нь анагаахын сургуулийг төгссөн л бол бүхнийг мэдэгч, чадагч болдоггүй харин тэд ажил хөдөлмөрийн практикт өдөр тутам шинийг сурч, мэдэж, дадал туршлага суудаг юм.

Тийм ч учраас дэлхийн жишгээс харахад анагаах ухааны салбарт төгсөлтийн дараахь сургалт буюу резидентурын сургалт гэсэн ойлголт байдаг. Энэ сургалтад оролцож буй эмч нь лицензтэй байдаг учраас суралцахынхаа хажуугаар ажлаа хийгээд , цалингаа авдаг жишигтэй. Гэтэл хуулийн шинэчилсэн найруулга ёсоор бол энэ хоёр жилийн хугацаанд тэднийг дадлагажигч нэрийн дор үндсэндээ хаясан буюу ямар нэгэн мэдлэг мэргэжил дээшлүүлэх сургалт зохиогдох нь байтугай Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд "иргэн хүн сурч боловсрох, …эрхтэй" хэмээн заагдсан эрх нь өнөөдөр хаагдмал байна.

- "Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно", "…оршин суух газраа сонгох…"

Анагаахын сургуульд суралцах хугацаандаа төрийн сангийн зардлаар суралцаж төгссөн бол өөрийн нь саналыг үл харгалзан орон нутагт томилдог, харин сургалтын төлбөрөө хувиараа төлсөн бол хотод аль нэг өрхийн эмнэлэгт хуваарилагдах магадлалтай байдаг нь яав ч ардчилсан нийгмийн жишиг биш буй заа. Гэсэн хэдий ч бакалаврын сургалтын төлбөрөө яаж төлснөөс үл хамааран хотод оршин суудаг төгсөгчдийг хөдөө орон нутагт хувиарласан тохиолдлууд цөөнгүй.

Үүнээс бол хамгийн наад зах нь ямар эрсдэл учирч болох вэ гэвээс гэр бүл салалт, тэдний үр хүүхэд өнчрөхийг үгүйсгэхгүй (бусад салбарын их дээд сургуулийг бодвол анагаахын оюутнууд олон жил суралцаж төгсдөг учраас энэ хугацаанд тэд ихэнх нь гэр бүлтэй болдог)

Энэ нь 1990-ээд оноос өмнөх захиргаадлын үеийн Намын Төв Хорооны тогтоол шийдвэрээр эмч, эмнэлгийн ажилтныг нутаг заан томилон ажиллуулдаг байсныг санагдуулах болжээ.

- "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй"

Иргэд дадлагажигчид итгэл үнэмшилтэй ханддаггүй. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг хэмээн монгол түмэн ярьдаг билээ. Тэгвэл иргэн хүн лицензгүй эмчид итгэл үнэмшилтэйгээр хандаж чадах болов уу. …Дадлагажигч эмч бүр өдөрт багаар бодоход 20 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ба 2007, 2008 оны байдлаар тэд давхардсан тоогоор 2.4 сая хүн амд нэг болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн гэсэн албан бус тоо байдаг.

- "…Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй"

Эрүүл мэндийн сайдын 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 90 дүгээр тушаалын хавсралтын 1.4-т "Дадлагажигчийн цалинг Засгийн газраас тогтоосон төрийн үйлчилгээний албан тушаалтны цалингийн сүлжээгээр олгох…", мөн тушаалын 2.2-т: "Дадлагажигчийн цалинг Эрүүл мэндийн сайдын жил бүрийн төсвийн багцанд тусгана" хэмээн тус тус заасан байдаг.

Тэгвэл энэ тушаал амьдрал дээр бодитой хэрэгжиж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй. Журмын дагуу бол дадлагажигчид ТҮ З (энэ ахлах зэрэгтэй сувилагчийн цалингийн зэрэглэл юм) зэрэглэлийн дагуу тэднийг цалинжуулах ёстой. Гэтэл дадлагажигч нарын цалин харилцан адилгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. 2008 оны 12 дугаар сарын 2-ны байдлаар 52 дадлагажигчийн цалингийн тодорхойлолт цугларснаас: 5 дадлагажигч огт цалингүй ажилласан, 18 нь тодорхой хугацаанд цалингүй, 4 нь 108000 төгрөг, 10 нь 160000 төгрөг, 15 нь 208000 төгрөгөөр тус тус цалинжсан байна.

Саяхныг хүртэл төгсөөд анх ажилд орсон цагаасаа хойш хагас жил гаруй хугацаанд огт цалин хөлс, хоол унааны зардал аваагүйгээр үл барам нийгмийн даатгалын шимтгэлийг дадлагажигч эмч хувиасаа төлж байсан тохиолдол ч бий (5 дадлагажигч эмчийн баримтыг хавсаргав). Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан байдаг. …" гэжээ.

Хоёр.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчсөн гэх талаар:

2006 он хүртэл анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд ерөнхий мэргэжлийн зөвшөөрлийг эхний удаа 3 жилийн хугацаагаар олгож байхаар хуульчилжээ. Харин ерөнхий мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласны дараа төгсөлтийн дараахь сургалтад хамрагдаж эмнэлгийн нарийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд тухайн мэргэшлийн зөвшөөрлийг эхний удаа 5 жилийн хугацаагаар олгохоор заасан байлаа. Энэ нь эмнэлгийн мэргэжилтэн олон тооны зөвшөөрлийг хуульд заасан хугацааны дараа дахин дахин авахыг шаардаж байсан хүнд суртлын тогтолцоо болсон байв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж, гадаадын бусад орны нийтлэг жишгийн дагуу тодорхой хугацаанд практик дадлага хийж байгаад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхээ баталгаажуулан авах тогтолцоонд шилжих нь зүйтэй болсон билээ.

Эмчилгээний шинэ арга, технологи нэвтэрч, хувийн эмнэлэг олноор байгуулагдаж, өвчний олон улсын ангилал шинэчлэгдсэн явдал нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг шинэ түвшинд гаргах, эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байгааг харгалзан Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр … эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өрхийн, сум, сум дундын эмнэлэгт 2-оос доошгүй жил дадлагажигчаар ажиллаж мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд олгож байхаар… мөн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар дээр дурдсан заалтыг уян хатан болгох зорилгоор эхний жилд өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт, хоёр дахь жилдээ аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмчид …эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгож байхаар тогтоосон юм.

… Дадлагажигч нь ийнхүү эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд дор дурдсан нөхцөлийг заавал хангасан байвал зохино:

Нэгдүгээрт, анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн байх.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн тухай хуулийн 17.3.1-д заасан эмнэлэгт 2 жил дадлагажигчаар ажилласан байх.

Гуравдугаарт, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн байх.

Дээрх шаардлага, нөхцөлийг хангасан дадлагажигч нь мэргэжлийн буюу эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах бүрэн эрхтэй.

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг буюу "Дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй" гэсэн заалт нь тусгай зөвшөөрөлгүй этгээд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр заасан.

…Өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс сэргийлэхэд чиглэгдсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг эмчлэх үйл ажиллагаа хэмээн ойлгохоор Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан билээ. Дээрх заалтаас үзэхэд өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах үйл ажиллагааг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч, бага эмч эрхэлнэ. Дадлагажигч энэхүү үүргийг гүйцэтгэхгүй юм.

Харин хүний өвчин, эмгэг, гэмтлийг илрүүлэх, оношлох, магадлах, илааршуулах, сэргээн засах, сэргийлэх болон эх барихад чиглэгдсэн эмч, эмнэлгийн бусад мэргэжилтний дангаар буюу хамтран гүйцэтгэх үйл ажиллагааг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрахаар Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан билээ.

Энэхүү заалт ёсоор дадлагажигч нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмчид туслах, түүнчлэн өвчтөнийг урьдчилан үзэж өвчин, эмгэгийн талаар тавьсан оношоо хянуулж, баталгаажуулан хамтран ажиллахаар заажээ.

Харин дадлагажигч нь бие дааж өвчтөний өвчнийг оношлох, эмийн жор бичих эрх эдлэхгүй болно.

2.Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн "Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтыг зөрчсөн гэх талаар:

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын дагуу нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт дадлагажигчаар ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2008 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар тушаалаар баталсан дадлагажигч их эмчийн ажиллах журмын дагуу аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын захиалга, мөн анагаах ухааны боловсрол олгох сургуулийн саналыг үндэслэн Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв дадлагажигч нарыг хуваарилж байна. Тухайлбал, 2007 онд улсын хэмжээнд нийт 400 дадлагажигчийг аймаг, нийслэлийн хэмжээний эмнэлгүүдэд байршуулж байснаас 205 дадлагажигч Улаанбаатарт хуваарилагдсан байжээ.

3.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн "…ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй", "…хүүхэд төрүүлэх, асрах", "…эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй", "…сурч боловсрох эрхтэй", "…оршин суух газраа сонгох, гадаадад явах" гэсэн заалтыг зөрчсөн гэх талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т заасан ёсоор "хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүргийг албадан хөдөлмөр" гэсэн ойлголтод хамааруулахаар хуульчилсан юм.

Дээр дурдсан тодорхойлолтоос харахад дадлагажигч хэсэг хугацаанд цалин хөлс, хоол, унааны зардал аваагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг хувиасаа төлж байсан зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудал түүнийг албадан хөдөлмөрлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт болон 17.6 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл үгүй байна" гэжээ.

Гурав.Үндсэн хуулийн цэцийн гишүүний тавьсан асуулгын дагуу Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 1а/873 тоот албан бичигтээ:

"…Эрүүл мэндийн тухай хуульд дадлагажигч эмчийн талаар дараахь өөрчлөлт орсон. 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад анагаах ухааны боловсрол олгох сургуулийг их эмчээр төгсөгчид нь өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажиллах гэж өөрчлөн найруулсан. …2007 оны төгсөлтөөс эхлэн төгсөгчдийг дадлагажигчаар ажиллуулж байна.

Дадлагажигч эмчийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын хавсралт дахь сүлжээний ТҮЭМ-3 зэрэглэлээр цалинжуулж байгаа. …сар бүр 208691 төгрөг олгож байна. 2008 онд өрхийн эмнэлэгүүдийн санхүүжилтэд өөрчлөлт орсоноос нийслэлийн хэмжээнд дадлагажигч эмч нарт цалинг хугацаанд нь өгөөгүй тохиолдол гарсан боловч цалинг бүрэн нөхөж олгосон. 2009 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөл аймгаас бусад эрүүл мэндийн газарт харъяалагдаж буй дадлагажигчийн цалинг бүрэн шилжүүлээд байна.

2007 оны төгсөлтийн 433 дадлагажигч эмчээс 144 нь, 2008 оны төгсөлтийн 610 дадлагажигч эмчээс 186 нь нийслэлд ажиллаж байна.

Дадлагажигч нар эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй атлаа эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй их эмчийн үзүүлэх эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа талаар гомдол, санал үйлчлүүлэгчдээс ирээгүй болно.

Эрүүл мэндийн сайдын 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан "Дадлагажигч эмчийн ажиллах журам"-ын 7.1-д дадлагажигч нь дадлагажуулагчийн удирдлага дор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж, эмчлэгч эмчийн хэмжээнд оношлогоо, эмчилгээний талаар шийдвэр гарган хянуулж, баталгаажуулна, 7.2-т зайлшгүй шаардлагаар бие даан ажиллах тохиолдолд бусад дадлагажуулагч эмчээс зааварчилга авч ажиллана гэсэн заалтын дагуу дадлагажигч нь үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлхийн ихэнх улс оронд анагаах ухааны сургууль төгссөн их эмчийг тодорхой хугацаанд дадлага хийлгэж байж, эмчлэх эрхийн зөвшөөрөл өгч эмнэлэгт ажил эрхэлдэг туршлага байдаг" гэжээ.

Дөрөв.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад өргөдөл гаргагч нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 18/ дахь заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэсэн шаардлагаасаа татгалзаж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/ дахь заалтын "эрүүл, аюулгүй орчинд амьдрах … эрхтэй" гэснийг зөрчсөн гэсэн шаардлагыг нэмсэн болохыг дурдав.

Үндэслэл:

Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан их эмч, бага эмч эрхлэх эрхтэй байна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалтад "эмчлэх" гэж өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс сэргийлэхэд чиглэгдсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг ойлгохоор заажээ.

Дадлагажигч их эмч нь дээрх цогц үйл ажиллагааг бие даан явуулах эрхгүй учраас дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүйн дээр эмчийн мэргэжлийн онцлог, хүн амын эрүүл мэндийг хамгаалах төрийн үүрэг зорилттой уялдуулан анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн хүмүүст эмчлэх үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тодорхой шалгуур тавьдаг, мөн тэдгээрийг тодорхой хугацаанд дадлагажуулдаг олон улсын жишиг байдаг.

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д "Өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмч" 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт "Дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй" гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 2, 4, 6 дахь заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт "өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмч", мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь "Дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй" гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Арван зургадугаар зүйлийн 2/-ийн "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, … эрхтэй", 4/-ийн "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй", 6/-гийн "…эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй;" гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Ж.АМАРСАНАА

Д.НАРАНЧИМЭГ

Б.ПҮРЭВНЯМ

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2009 оны 4 дүгээр                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 15-ны өдөр                                                                                                        Дугаар 03                                                                                                                             хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 17 ДУГААР

ЗҮЙЛИЙН 17.3.1 ДЭХ ЗААЛТ, МӨН ЗҮЙЛИЙН 17.6 ДАХЬ ХЭСЭГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ

ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН

ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Минжүүрийн Цэрэнбат, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Баярт, тус яамны хуулийн зөвлөх Ш.Мөнхцэцэг нар оролцов.

Хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, мөн зүйлийн 17.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4/, 6/, 18/ дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн М.Цэрэнбат 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан өргөдөлдөө:

“…Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн дараахь эмнэлгийн мэргэжилтэнд олгоно” хэмээгээд тус хуулийн 17.3.1-д “өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмч” гэсэн заалт болон мөн зүйлийн 17.6 дахь хэсэгт “Дадлагжигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн;” Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”; Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй; ” 6 дахь хэсгийн “…эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй;” 18 дахь хэсгийн “…оршин суух газраа сонгох, гадаадад явах…;” гэсэн баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор бол хүн амын эрүүл мэндийг мэргэжлийн эмч буюу эмчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр хамгаалуулах учиртай.

Гэтэл тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д тусгай зөвшөөрөлгүй этгээд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн дээрх заалтаас үзэхэд “дадлагажигч” гэсэн субъект гарч ирж байна. “Дадлагажигч” нь эмч мөн үү, өөрөөр хэлбэл эмчлэх үйл ажиллагаа явуулах, эмчийн хэмжээнд үүрэг, хариуцлага хүлээх эрх зүйн бүрэн чадамжтай субъект мөн үү хэмээх ээдрээтэй асуудал эндээс урган гарна.” гээд дараахь байдлаар тайлбарласан байна. Үүнд:

“ - Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйлд “эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй этгээд эмчилгээ эрхэлсний улмаас үйлчлүүлэгчийн биед хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх”-ээр заасан байна.

…Хуулиудын хүрээнд цогцлуулан авч үзвэл “дадлагажигч” нь эрх зүйн тусгай чадамжтай субъект /их эмч/ бус бөгөөд зөвхөн анхны тусламж үзүүлэх субъект юм. Гэтэл энэхүү анхны тусламж үзүүлэх эрх, үүрэг бүхий субъект нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д заасны дагуу нэг ба хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр заасан нь Эрүүлийн мэндийн тухай хууль нь зөвхөн Үндсэн хууль, Эрүүгийн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн төдийгүй, уг хуулийн дотоод зүйл заалтууд нь хоорондоо зөрчилдөж байгааг харуулж байна.

Энэхүү шинэчилсэн найруулгын гол агуулга нь гэвэл шинээр төгсөн гарч буй залуу эмч нарыг дадлага туршлагажуулах, нөгөө талаас эмч хомсдолтой байдаг хөдөө орон нутгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хямд төсөр аргаар хангах зорилгоор баталсан болов уу. Эмч хүн гэдэг нь анагаахын сургуулийг төгссөн л бол бүхнийг мэдэгч, чадагч болдоггүй харин тэд ажил хөдөлмөрийн практикт өдөр тутам шинийг сурч, мэдэж, дадал туршлага суудаг юм.

Тийм ч учраас дэлхийн жишгээс харахад анагаах ухааны салбарт төгсөлтийн дараахь сургалт буюу резидентурын сургалт гэсэн ойлголт байдаг. Энэ сургалтад оролцож буй эмч нь лицензтэй байдаг учраас суралцахынхаа хажуугаар ажлаа хийгээд , цалингаа авдаг жишигтэй. Гэтэл хуулийн шинэчилсэн найруулга ёсоор бол энэ хоёр жилийн хугацаанд тэднийг дадлагажигч нэрийн дор үндсэндээ хаясан буюу ямар нэгэн мэдлэг мэргэжил дээшлүүлэх сургалт зохиогдох нь байтугай Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “иргэн хүн сурч боловсрох, …эрхтэй” хэмээн заагдсан эрх нь өнөөдөр хаагдмал байна.

- “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, “…оршин суух газраа сонгох…”

Анагаахын сургуульд суралцах хугацаандаа төрийн сангийн зардлаар суралцаж төгссөн бол өөрийн нь саналыг үл харгалзан орон нутагт томилдог, харин сургалтын төлбөрөө хувиараа төлсөн бол хотод аль нэг өрхийн эмнэлэгт хуваарилагдах магадлалтай байдаг нь яав ч ардчилсан нийгмийн жишиг биш буй заа. Гэсэн хэдий ч бакалаврын сургалтын төлбөрөө яаж төлснөөс үл хамааран хотод оршин суудаг төгсөгчдийг хөдөө орон нутагт хувиарласан тохиолдлууд цөөнгүй.

Үүнээс бол хамгийн наад зах нь ямар эрсдэл учирч болох вэ гэвээс гэр бүл салалт, тэдний үр хүүхэд өнчрөхийг үгүйсгэхгүй (бусад салбарын их дээд сургуулийг бодвол анагаахын оюутнууд олон жил суралцаж төгсдөг учраас энэ хугацаанд тэд ихэнх нь гэр бүлтэй болдог)

Энэ нь 1990-ээд оноос өмнөх захиргаадлын үеийн Намын Төв Хорооны тогтоол шийдвэрээр эмч, эмнэлгийн ажилтныг нутаг заан томилон ажиллуулдаг байсныг санагдуулах болжээ.

- “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”

Иргэд дадлагажигчид итгэл үнэмшилтэй ханддаггүй. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг хэмээн монгол түмэн ярьдаг билээ. Тэгвэл иргэн хүн лицензгүй эмчид итгэл үнэмшилтэйгээр хандаж чадах болов уу. …Дадлагажигч эмч бүр өдөрт багаар бодоход 20 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ба 2007, 2008 оны байдлаар тэд давхардсан тоогоор 2.4 сая хүн амд нэг болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн гэсэн албан бус тоо байдаг.

- “…Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”

Эрүүл мэндийн сайдын 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 90 дүгээр тушаалын хавсралтын 1.4-т “Дадлагажигчийн цалинг Засгийн газраас тогтоосон төрийн үйлчилгээний албан тушаалтны цалингийн сүлжээгээр олгох…”, мөн тушаалын 2.2-т: “Дадлагажигчийн цалинг Эрүүл мэндийн сайдын жил бүрийн төсвийн багцанд тусгана” хэмээн тус тус заасан байдаг.

Тэгвэл энэ тушаал амьдрал дээр бодитой хэрэгжиж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй. Журмын дагуу бол дадлагажигчид ТҮ З (энэ ахлах зэрэгтэй сувилагчийн цалингийн зэрэглэл юм) зэрэглэлийн дагуу тэднийг цалинжуулах ёстой. Гэтэл дадлагажигч нарын цалин харилцан адилгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. 2008 оны 12 дугаар сарын 2-ны байдлаар 52 дадлагажигчийн цалингийн тодорхойлолт цугларснаас: 5 дадлагажигч огт цалингүй ажилласан, 18 нь тодорхой хугацаанд цалингүй, 4 нь 108000 төгрөг, 10 нь 160000 төгрөг, 15 нь 208000 төгрөгөөр тус тус цалинжсан байна.

Саяхныг хүртэл төгсөөд анх ажилд орсон цагаасаа хойш хагас жил гаруй хугацаанд огт цалин хөлс, хоол унааны зардал аваагүйгээр үл барам нийгмийн даатгалын шимтгэлийг дадлагажигч эмч хувиасаа төлж байсан тохиолдол ч бий (5 дадлагажигч эмчийн баримтыг хавсаргав). Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан байдаг. …” гэжээ.

Хоёр.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“1.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн гэх талаар:

2006 он хүртэл анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд ерөнхий мэргэжлийн зөвшөөрлийг эхний удаа 3 жилийн хугацаагаар олгож байхаар хуульчилжээ. Харин ерөнхий мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласны дараа төгсөлтийн дараахь сургалтад хамрагдаж эмнэлгийн нарийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд тухайн мэргэшлийн зөвшөөрлийг эхний удаа 5 жилийн хугацаагаар олгохоор заасан байлаа. Энэ нь эмнэлгийн мэргэжилтэн олон тооны зөвшөөрлийг хуульд заасан хугацааны дараа дахин дахин авахыг шаардаж байсан хүнд суртлын тогтолцоо болсон байв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж, гадаадын бусад орны нийтлэг жишгийн дагуу тодорхой хугацаанд практик дадлага хийж байгаад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхээ баталгаажуулан авах тогтолцоонд шилжих нь зүйтэй болсон билээ.

Эмчилгээний шинэ арга, технологи нэвтэрч, хувийн эмнэлэг олноор байгуулагдаж, өвчний олон улсын ангилал шинэчлэгдсэн явдал нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг шинэ түвшинд гаргах, эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байгааг харгалзан Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр … эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өрхийн, сум, сум дундын эмнэлэгт 2-оос доошгүй жил дадлагажигчаар ажиллаж мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд олгож байхаар… мөн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар дээр дурдсан заалтыг уян хатан болгох зорилгоор эхний жилд өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт, хоёр дахь жилдээ аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмчид …эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгож байхаар тогтоосон юм.

… Дадлагажигч нь ийнхүү эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд дор дурдсан нөхцөлийг заавал хангасан байвал зохино:

Нэгдүгээрт, анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн байх.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн тухай хуулийн 17.3.1-д заасан эмнэлэгт 2 жил дадлагажигчаар ажилласан байх.

Гуравдугаарт, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн байх.

Дээрх шаардлага, нөхцөлийг хангасан дадлагажигч нь мэргэжлийн буюу эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах бүрэн эрхтэй.

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг буюу “Дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй” гэсэн заалт нь тусгай зөвшөөрөлгүй этгээд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр заасан.

…Өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс сэргийлэхэд чиглэгдсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг эмчлэх үйл ажиллагаа хэмээн ойлгохоор Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан билээ. Дээрх заалтаас үзэхэд өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах үйл ажиллагааг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч, бага эмч эрхэлнэ. Дадлагажигч энэхүү үүргийг гүйцэтгэхгүй юм.

Харин хүний өвчин, эмгэг, гэмтлийг илрүүлэх, оношлох, магадлах, илааршуулах, сэргээн засах, сэргийлэх болон эх барихад чиглэгдсэн эмч, эмнэлгийн бусад мэргэжилтний дангаар буюу хамтран гүйцэтгэх үйл ажиллагааг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрахаар Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан билээ.

Энэхүү заалт ёсоор дадлагажигч нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмчид туслах, түүнчлэн өвчтөнийг урьдчилан үзэж өвчин, эмгэгийн талаар тавьсан оношоо хянуулж, баталгаажуулан хамтран ажиллахаар заажээ.

Харин дадлагажигч нь бие дааж өвчтөний өвчнийг оношлох, эмийн жор бичих эрх эдлэхгүй болно.

2.Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн “Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн гэх талаар:

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын дагуу нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт дадлагажигчаар ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2008 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар тушаалаар баталсан дадлагажигч их эмчийн ажиллах журмын дагуу аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын захиалга, мөн анагаах ухааны боловсрол олгох сургуулийн саналыг үндэслэн Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв дадлагажигч нарыг хуваарилж байна. Тухайлбал, 2007 онд улсын хэмжээнд нийт 400 дадлагажигчийг аймаг, нийслэлийн хэмжээний эмнэлгүүдэд байршуулж байснаас 205 дадлагажигч Улаанбаатарт хуваарилагдсан байжээ.

3.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн “…ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, “…хүүхэд төрүүлэх, асрах”, “…эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, “…сурч боловсрох эрхтэй”, “…оршин суух газраа сонгох, гадаадад явах” гэсэн заалтыг зөрчсөн гэх талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т заасан ёсоор “хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүргийг албадан хөдөлмөр” гэсэн ойлголтод хамааруулахаар хуульчилсан юм.

Дээр дурдсан тодорхойлолтоос харахад дадлагажигч хэсэг хугацаанд цалин хөлс, хоол, унааны зардал аваагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг хувиасаа төлж байсан зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудал түүнийг албадан хөдөлмөрлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт болон 17.6 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл үгүй байна” гэжээ.

Гурав.Үндсэн хуулийн цэцийн гишүүний тавьсан асуулгын дагуу Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 1а/873 тоот албан бичигтээ:

“…Эрүүл мэндийн тухай хуульд дадлагажигч эмчийн талаар дараахь өөрчлөлт орсон. 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад анагаах ухааны боловсрол олгох сургуулийг их эмчээр төгсөгчид нь өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажиллах гэж өөрчлөн найруулсан. …2007 оны төгсөлтөөс эхлэн төгсөгчдийг дадлагажигчаар ажиллуулж байна.

Дадлагажигч эмчийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын хавсралт дахь сүлжээний ТҮЭМ-3 зэрэглэлээр цалинжуулж байгаа. …сар бүр 208691 төгрөг олгож байна. 2008 онд өрхийн эмнэлэгүүдийн санхүүжилтэд өөрчлөлт орсоноос нийслэлийн хэмжээнд дадлагажигч эмч нарт цалинг хугацаанд нь өгөөгүй тохиолдол гарсан боловч цалинг бүрэн нөхөж олгосон. 2009 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөл аймгаас бусад эрүүл мэндийн газарт харъяалагдаж буй дадлагажигчийн цалинг бүрэн шилжүүлээд байна.

2007 оны төгсөлтийн 433 дадлагажигч эмчээс 144 нь, 2008 оны төгсөлтийн 610 дадлагажигч эмчээс 186 нь нийслэлд ажиллаж байна.

Дадлагажигч нар эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй атлаа эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй их эмчийн үзүүлэх эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа талаар гомдол, санал үйлчлүүлэгчдээс ирээгүй болно.

Эрүүл мэндийн сайдын 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан “Дадлагажигч эмчийн ажиллах журам”-ын 7.1-д дадлагажигч нь дадлагажуулагчийн удирдлага дор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж, эмчлэгч эмчийн хэмжээнд оношлогоо, эмчилгээний талаар шийдвэр гарган хянуулж, баталгаажуулна, 7.2-т зайлшгүй шаардлагаар бие даан ажиллах тохиолдолд бусад дадлагажуулагч эмчээс зааварчилга авч ажиллана гэсэн заалтын дагуу дадлагажигч нь үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлхийн ихэнх улс оронд анагаах ухааны сургууль төгссөн их эмчийг тодорхой хугацаанд дадлага хийлгэж байж, эмчлэх эрхийн зөвшөөрөл өгч эмнэлэгт ажил эрхэлдэг туршлага байдаг” гэжээ.

Дөрөв.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад өргөдөл гаргагч нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 18/ дахь заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэсэн шаардлагаасаа татгалзаж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/ дахь заалтын “эрүүл, аюулгүй орчинд амьдрах … эрхтэй” гэснийг зөрчсөн гэсэн шаардлагыг нэмсэн болохыг дурдав.

Үндэслэл:

Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан их эмч, бага эмч эрхлэх эрхтэй байна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалтад “эмчлэх” гэж өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс сэргийлэхэд чиглэгдсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг ойлгохоор заажээ.

Дадлагажигч их эмч нь дээрх цогц үйл ажиллагааг бие даан явуулах эрхгүй учраас дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүйн дээр эмчийн мэргэжлийн онцлог, хүн амын эрүүл мэндийг хамгаалах төрийн үүрэг зорилттой уялдуулан анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн хүмүүст эмчлэх үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тодорхой шалгуур тавьдаг, мөн тэдгээрийг тодорхой хугацаанд дадлагажуулдаг олон улсын жишиг байдаг.

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д “Өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмч” 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт “Дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 2, 4, 6 дахь заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт “өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмч”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь “Дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Арван зургадугаар зүйлийн 2/-ийн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, … эрхтэй”, 4/-ийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, 6/-гийн “…эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй;” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.