A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ "Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах журам"
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 468,А/268

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т даалгасугай.

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ОЮУНБААТАР

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 3586 дугаарт бүртгэв.