- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 479
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү тогтоолын хавсралтын 3 дахь хэсэгт заасан “Жаргалант” сэргээн засал сувиллын цогцолборын балансаас балансад шилжүүлээгүй үлдсэн хэсгийг дахин үнэлж, нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.
3. Хөрөнгө шилжүүлэх, дуудлагын худалдаагаар худалдах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай” Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 183 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ