A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 16

2015 оны 12 дугаар сарын Улаанбаатар хот 23-ны өдөр

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

зарим заалт Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 12.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Батбаяр, П.Ундрах-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Б.Батбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй." гэж зааж Монгол Улсын иргэнд тус эрхийг олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрхтэй байхаар тусгасан атал Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй." гэж зааж иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар давж заалдах шатны шүүхийн магадлалын өөрт холбогдох хэсэгт хяналтын журмаар гомдол гаргах боломжгүйгээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх" гэснийг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх.., өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй." гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай асуудлаар дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.

Хоёр. Иргэн П.Ундрах-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 зүйлийн 43.3.8 дахь заалтад "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.", 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах." гэж заасан нь тэдгээр талуудад зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг олгосон бөгөөд харин давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхийг тусгаагүй байна.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт буюу давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргахтай холбоотой харилцааг журамласан хэсэгт "... энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй." гэж зааж, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн тухайд давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхийг тусгалгүй орхижээ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зөвхөн шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гомдол гаргах эрх олгосон байгаа юм.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгүүдэд "иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар давж заалдах шатны шүүхийн магадлалын өөрт холбогдох хэсэгт хяналтын журмаар гомдол гаргах боломжгүйгээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

"Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч болон хариуцагч нь шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зохицуулах эрүүгийн байцан шийтгэх ажиллагааны үндсэн зарчим нь гэмт хэргийг илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангах явдал юм.

Харин эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрх, уг нэхэмжлэлийг шүүх эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан байдаг. Үүнээс үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үндсэн зорилго нь иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх бус, эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудал юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэх хэмжээ, хязгаарыг уг хуулийн 308 дугаар зүйлээр, шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүхээс хянах журмын 348 дугаар зүйлээр тодорхойлсон.

Ийнхүү тодорхойлсноор шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан үздэг бол, хяналтын шатны шүүх зөвхөн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах журамтай. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүх хамтад нь шийдвэрлэх боломжтой боловч ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг удирдлага болгодоггүй, харин уг нэхэмжлэлд заасан шаардлагад хамааралтай иргэний болон бусад холбогдох хуулийг баримталдаг тул хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хуулийг баримтлан шийдвэрлэдэггүй иргэний нэхэмжлэлийн асуудлыг хянан үзэхгүй юм.

Эрүүгийн хуулийн хэрэглээ болон Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны ноцтой зөрчилтэй хамааралгүй асуудлаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг уг хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт заан олгоогүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд заасан Монгол Улсын дээд шүүхийн давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхийг болон мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ" гэх заалт, 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно" гэх заалтуудыг зөрчөөгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч тус бүр нь өөрийн эрх, ашиг сонирхолтой холбоотой эдлэх эрхийг уг хуулиар тогтоосон бөгөөд иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарт хамааралтай иргэний нэхэмжлэлийн асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулдаггүйн улмаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй байгааг Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 14-т "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй" гэсэн заалтуудыг зөрчихгүй юм.

Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр танд уламжилж байна." гэжээ.

Дөрөв. Уг маргаанд холбогдуулан Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Хяналтын шатны шүүхээс хэргийн талаар хянавал зохих байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасан анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх нөхцөл байдал юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих үндэслэл нь давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийг шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байхаар тогтоосон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй байхаар тусгажээ. Иймд шүүхээс иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь ялтан, цагаатгагдсан этгээдийн гэм бурууг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн асуудлын талаар гомдол гаргах эрхгүйгээр хуульчлагдсан гэж үзэж иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх харьяаллын бусад тооцож хүлээн авахаас татгалзаж ирсэн юм. Энэ шалтгаанаар иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар Улсын Дээд шүүхэд иргэний нэхэмжлэлийн асуудлаар гомдол гаргах нь түгээмэл бус байдаг.

Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдол, эсэргүүцлийг анхан шатны шүүхээр дамжуулан гаргадаг тул иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн дээрх байдлаар гаргасан гомдлыг мөн шүүхүүдээс буцааж, харин Улсын Дээд шүүх 2012-2015 онд 22 гомдлыг хүлээн авснаас 7 гомдлыг харьяаллын бус гэж үзэн буцааж, 15 гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Судалгаанаас үзвэл 15 хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийг буруу тогтоосон, тухайлбал хэргийн хохирогчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож эрхийг хязгаарласан гэсэн гомдол 2, иргэний хариуцагч биш этгээдийг иргэний хариуцагчаар татаж төлбөр гаргуулсан гэсэн гомдол 8, иргэний хариуцагчаар татвал зохих өөр этгээдийг татаагүй гэсэн гомдол 2, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн эрхийг хязгаарласан гэсэн 3 гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнээс 15 хэргийн 80 хувь буюу 12 хэргийн иргэний хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, 13.3 хувь буюу 2 хэргийн иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, 6.7 хувь буюу 1 хэргийн иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн талаар Улсын Дээд шүүхийн практик судлалын хэлтэс бүртгэсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42, 43, 44 дүгээр зүйлд заасан давж заалдах хяналтын гомдол гаргах эрхийг ялгаатай зохицуулсан. Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлд өмгөөлөгч бусад этгээд хяналтын гомдол гаргах эрхийг нээхдээ иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг оруулаагүй.

Дашрамд дурдахад хуулийн этгээд, иргэн хэн боловч Үндсэн хуульд зааснаар давж заалдах эрхтэй бөгөөд энэ эрх нь эрх зүйн онол, олон улсын жишгийн дагуу хяналтын шатны шүүхийн шатанд биш давж заалдах шатны шүүхээр хязгаарлагдаж зөвхөн энэ шатанд хэрэгждэг онцлогтойг тэмдэглэж байна." гэжээ.

Үндэслэл:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байхаар заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй болохыг баталгаажуулсан. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтад "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.", 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах." гэж зааж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа этгээдийн бүх шатны шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандах үндсэн эрхийг давж заалдах шатны шүүхээр хязгаарлаж, хэргийн бусад оролцогчтой харьцуулахад тэгш бус байдал бий болгосноороо Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлтэд "Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад "... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрт давж заалдах ..." эрхийг Монгол Улсын иргэнд олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрх гэж Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 5-д зааснаар ойлгохоор байна." гэжээ.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэм хэмжээний дотоод зөрчил, хуулийн хийдэл байгааг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтад "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.", 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. .", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;" гэснийг зөрчсөн байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтад "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.", 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн " ... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ..." гэснийг; Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...", Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн " ... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ..." гэснийг зөрчөөгүй байна.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтын "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.", 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтын "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

2015 оны 12 дугаар сарын                                                                                                   Дугаар 16                                                                                                Улаанбаатар хот
           23-ны өдөр 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

      зарим заалт Үндсэн хуулийн холбогдох

        заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан

 шийдвэрлэсэн тухай
 
                        Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                               танхим 12.30 цаг.

           Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Батбаяр, П.Ундрах-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү  нар оролцов.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Нэг. Иргэн Б.Батбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.” гэж зааж Монгол Улсын иргэнд тус эрхийг олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрхтэй байхаар тусгасан атал Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж зааж иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар давж заалдах шатны шүүхийн магадлалын өөрт холбогдох хэсэгт хяналтын журмаар гомдол гаргах боломжгүйгээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх” гэснийг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх.., өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай асуудлаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. 

            Хоёр. Иргэн П.Ундрах-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 зүйлийн 43.3.8 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж заасан нь тэдгээр талуудад зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг олгосон бөгөөд харин давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар  гомдол гаргах эрхийг тусгаагүй байна.

            Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт буюу давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргахтай холбоотой харилцааг журамласан хэсэгт “... энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж зааж, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн тухайд давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхийг тусгалгүй орхижээ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зөвхөн шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гомдол гаргах эрх олгосон байгаа юм.

            Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгүүдэд “иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар давж заалдах шатны шүүхийн магадлалын өөрт холбогдох хэсэгт хяналтын журмаар гомдол гаргах боломжгүйгээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт,  мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож,  дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

            “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч болон хариуцагч нь шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зохицуулах эрүүгийн байцан шийтгэх ажиллагааны үндсэн зарчим нь гэмт хэргийг илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангах явдал юм.

             Харин эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрх, уг нэхэмжлэлийг шүүх эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан байдаг. Үүнээс үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үндсэн зорилго нь иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх бус, эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудал юм.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэх хэмжээ, хязгаарыг уг хуулийн 308 дугаар зүйлээр, шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүхээс хянах журмын 348 дугаар зүйлээр тодорхойлсон.

           Ийнхүү тодорхойлсноор шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан үздэг бол, хяналтын шатны шүүх зөвхөн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах журамтай. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүх хамтад нь шийдвэрлэх боломжтой боловч ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг удирдлага болгодоггүй, харин уг нэхэмжлэлд заасан шаардлагад хамааралтай иргэний болон бусад холбогдох хуулийг баримталдаг тул хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хуулийг баримтлан шийдвэрлэдэггүй иргэний нэхэмжлэлийн асуудлыг хянан үзэхгүй юм.

            Эрүүгийн хуулийн хэрэглээ болон Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны ноцтой зөрчилтэй хамааралгүй асуудлаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг уг хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт заан олгоогүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд заасан Монгол Улсын дээд шүүхийн давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхийг болон мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэх заалт, 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэх заалтуудыг зөрчөөгүй байна.

          Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч тус бүр нь өөрийн эрх, ашиг сонирхолтой холбоотой эдлэх эрхийг уг хуулиар тогтоосон бөгөөд иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарт хамааралтай иргэний нэхэмжлэлийн асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулдаггүйн улмаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй байгааг Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй” гэсэн заалтуудыг зөрчихгүй юм.

            Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр танд уламжилж байна.” гэжээ.

            Дөрөв.  Уг маргаанд холбогдуулан Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

            “Хяналтын шатны шүүхээс хэргийн талаар хянавал зохих байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасан анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх нөхцөл байдал юм.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих үндэслэл нь давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийг шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байхаар тогтоосон байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй байхаар тусгажээ. Иймд шүүхээс иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь ялтан, цагаатгагдсан этгээдийн гэм бурууг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн асуудлын талаар гомдол гаргах эрхгүйгээр хуульчлагдсан гэж үзэж иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх харьяаллын бусад тооцож хүлээн авахаас татгалзаж ирсэн юм. Энэ шалтгаанаар иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар Улсын Дээд шүүхэд иргэний нэхэмжлэлийн асуудлаар гомдол гаргах нь түгээмэл бус байдаг.

            Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдол, эсэргүүцлийг анхан шатны шүүхээр дамжуулан гаргадаг тул иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн дээрх байдлаар гаргасан гомдлыг мөн шүүхүүдээс буцааж, харин Улсын Дээд шүүх 2012-2015 онд 22 гомдлыг хүлээн авснаас 7 гомдлыг харьяаллын бус гэж үзэн буцааж, 15 гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Судалгаанаас үзвэл 15 хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийг буруу тогтоосон, тухайлбал хэргийн хохирогчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож эрхийг хязгаарласан гэсэн гомдол 2, иргэний хариуцагч биш этгээдийг иргэний хариуцагчаар татаж төлбөр гаргуулсан гэсэн гомдол 8, иргэний хариуцагчаар татвал зохих өөр этгээдийг татаагүй гэсэн гомдол 2, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн эрхийг хязгаарласан гэсэн 3 гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнээс 15 хэргийн 80 хувь буюу 12 хэргийн иргэний хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, 13.3 хувь буюу 2 хэргийн иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, 6.7 хувь буюу 1 хэргийн иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн талаар Улсын Дээд шүүхийн практик судлалын хэлтэс бүртгэсэн байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42, 43, 44 дүгээр зүйлд заасан давж заалдах хяналтын гомдол гаргах эрхийг ялгаатай зохицуулсан. Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлд өмгөөлөгч бусад этгээд хяналтын гомдол гаргах эрхийг нээхдээ иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг оруулаагүй.           

            Дашрамд дурдахад хуулийн этгээд, иргэн хэн боловч Үндсэн хуульд зааснаар давж заалдах эрхтэй бөгөөд энэ эрх нь эрх зүйн онол, олон улсын жишгийн дагуу хяналтын шатны шүүхийн шатанд биш давж заалдах шатны шүүхээр хязгаарлагдаж зөвхөн энэ шатанд хэрэгждэг онцлогтойг тэмдэглэж байна.” гэжээ.

                                                                                                                                                 Үндэслэл:

            1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байхаар заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй болохыг баталгаажуулсан. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж зааж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа этгээдийн бүх шатны шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандах үндсэн эрхийг давж заалдах шатны шүүхээр хязгаарлаж, хэргийн бусад оролцогчтой харьцуулахад тэгш бус байдал бий болгосноороо Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.

            2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлтэд “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрт давж заалдах ...” эрхийг Монгол Улсын иргэнд олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрх гэж Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 5-д зааснаар ойлгохоор байна.” гэжээ.  

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэм хэмжээний дотоод зөрчил, хуулийн хийдэл байгааг дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон
 
                                                                                                              МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                            ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

              1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. .”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг зөрчсөн байна.

              2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ ... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэснийг; Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ ... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын     “давж     заалдах   болон   хяналтын    журмаар   доод  шатны   шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэснийг зөрчөөгүй байна.

              3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтын “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтын “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.