A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /БХБС-ын 2018 оны 15 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БХБС-ын 2018 оны 15 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА,

ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дугаар 234 Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг хавсралтаар баталсугай.

2.Аргачлалыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /А.Хүрэлшагай/-т, хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар /Б.Ууганбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын /хуучин нэрээр/ 2010 оны "Аргачлал батлах тухай" 206, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Аргачлалыг нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /М.Болортуяа/-т үүрэг болгосугай.