A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН  ТОГТООЛ


2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 512

 


ТАЛБАЙГ НӨӨЦӨД АВАХ ТУХАЙ


Ашигт малтмалын тухай хуулийн 13.1.1-д  заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98  га  газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авч, хилийн заагийг хавсралт ёсоор тогтоосугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

 

Уул уурхайн сайд                                                                   Р.ЖИГЖИД