Хэвлэх DOC Татаж авах
Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /нотариатчийн/

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай  

 Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Зарим гишүүдийн албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан "Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 105 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 1-д "Г.Зина - Хууль зүйн магистр, ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн" гэснийг "Д.Ундармаа-Хууль зүйн магистр, ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн ", 2-т "Ж.Оюунтунгалаг - Хууль зүйн доктор/LL.D/, ХЗЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн" гэснийг "Б.Алтантуяа - Хууль зүйн магистр, ХЗЯ-ны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын мэргэжилтэн", 3-т "Ч.Отгонбаяр - Хууль зүйн магистр, Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч" гэснийг "Ч.Эрдэнэбаяр - Хууль зүйн магистр, Монголын Нотариатчдын танхимын Удирдах зөвлөлийн гишүүн", 4-т "Монголын Нотариатчдын танхимын Удирдах зөвлөлийн гишүүн" гэснийг "Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч", 5-д "Захиргааны хэргийн танхимын тэргүүн" гэснийг "шүүгч", 6-д "шүүгч" гэснийг "Иргэний хэргийн танхимын тэргүүн" гэж тус тус өөрчилсүгэй.

                              САЙД                               Д.ДОРЛИГЖАВ