A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай /ХЗДХС, СС-ын 2018 оны А/14/16 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ХЗДХС, СС-ын 2018 оны А/14/16 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

САНГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14/10

Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалтын төлбөрийн хэмжээг 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөг байхаар тогтоосугай.

2."Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалтын нэг иргэнээр тооцсон зардлын норматив"-ыг хавсралтаар баталсугай.

3.Энэхүү тушаалд заасны дагуу сургалтын үйл ажиллагааны орлого, сургалт зохион байгуулахад шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-д даалгасугай.