Хэвлэх DOC Татаж авах
Сургалтын төлбөрийн хэмжээ,  зардлын норматив батлах тухай /галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах

САНГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай

2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр                        Дугаар 14/10                                     Улаанбаатар хот

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ  нь:

1.Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалтын төлбөрийн хэмжээг 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөг байхаар тогтоосугай. 

2.“Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалтын нэг иргэнээр тооцсон зардлын норматив”-ыг хавсралтаар баталсугай.

3.Энэхүү тушаалд заасны дагуу сургалтын үйл ажиллагааны орлого, сургалт зохион байгуулахад шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-д даалгасугай.

                САНГИЙН САЙД                                            ХУУЛЬ ЗҮЙН САЙД

      Б.БОЛОР                                                     Д.ДОРЛИГЖАВ