A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, урамшуулал олгох/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар А/08

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэхь заалт, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд"Урамшуулал олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Дээрх журмыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Б.Үнэнбат/, шагналын цахим мэдээллийн сан бүрдүүлж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга /Э.Зоригт/-д тус тус даалгасугай.

САЙД Д.ДОРЛИГЖАВ