A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээний Үндэсний зохицуулагчдын 38 дугаар чуулга уулзалт/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 498

Улаанбаатар хот

ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээний Үндэсний зохицуулагчдын 38 дугаар чуулга уулзалтыг 2016 оны 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.

2. Чуулга уулзалтыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Чуулга уулзалтыг зохион байгуулахад шаардагдах 20.0 (хорин) сая төгрөгийг 2016 онд Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрсүгэй.

4. Чуулга уулзалтыг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний дагуу өндөр хэмжээнд зохион байгуулахыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба (Г.Манлайжав)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР