Хэвлэх DOC Татаж авах
“ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 447

“ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд, хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдад, хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар, орон нутгийн түвшинд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ч.САЙХАНБИЛЭГ

Эрүүл мэнд, спортын сайдын

үүрэг хариуцагч бөгөөд

Монгол Улсын Шадар сайд                                                   Ц.ОЮУНБААТАР