A

A

A

Бүлэг: 1979

/Завхан аймгийн Засаг даргын 2019 оны А/291 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дугаар А/-286 Улиастай

Цагийн хязгаар тогтоох тухай

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүдэд

дараах цагийн хуваарийг мөрдөж ажиллахыг даалгасугай.

1.1.Аймгийн төв болон суманд согтууруулах ундаа худалддаг бүх төрлийн хүнсний дэлгүүр 09:00-23:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах;

1.2.Аймгийн төв согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй баар, кафе, зоогийн газрын цагийн хязгаарыг 10:00-01:00 цагийн хооронд, сумдад согтууруулах ундаагаар үйлчилж буй зоогийн газар, кафе, баар зэрэг үйлчилгээний газрууд 10:00-00:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах;

2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу байнгын хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /П.Батсайхан/, Цагдаагийн газар /Г.Эрдэнэбаатар/,сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Ж.ЖАМЪЯНТИВ