Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /цагдаагийн мэдээлэл нэгтгэн боловсруулах төвийн мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дугаар А/04
Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Мэдээлэл нэгтгэн боловсруулах төвийн мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбатад, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингист тус тус даалгасугай.

САЙД                                Д.ДОРЛИГЖАВ