Хэвлэх DOC Татаж авах
ЗАГВАР БАТЛАХ, ЗААВАРТ НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр                                 Дугаар А/14                        Улаанбаатар хот

 

ЗАГВАР БАТЛАХ, ЗААВАРТ НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-ын 3.7.2, 3.7.3-т заасан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын гэрчилгээний загвар”-ыг хавсралтаар баталсугай.

2.Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-ын 2.3 дахь хэсгийн “Хууль сахиулахын их сургууль” гэсний дараа “, батлан хамгаалах, хилийн цэргийн анги, байгууллага” гэж нэмсүгэй.

3.Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-ын 2 дугаар бүлэгт дор дурдсан агуулгатай 2.31 дэх хэсэг нэмсүгэй. 

1/”2.31.Хууль зүй, Батлан хамгаалахын сайд нарын хамтран тогтоосон шийдвэрийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв нь батлан хамгаалах болон хилийн цэргийн сургалт явуулах газартай энэ зааврын 2.3-д зааснаар гэрээ байгуулж, сургалт явуулах эрх олгоно.”.

4.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар Ц.Батсүх/-д үүрэг болгосугай.

5.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ДАРГА,

                                ТЭРГҮҮН КОМИССАР                                    Р.ЧИНГИС