Хэвлэх DOC Татаж авах
ГАЦУУРТЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 14

ГАЦУУРТЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ ТОГТООХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 472 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД