A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

ЦАГИЙН ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/726

Даланзадгад

ЦАГИЙН ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын "ж" дэх заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар баталсугай.

2.Цагийн хязгаарыг мөрдөж ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийг Улсын бүртгэлд бүртгэгдэж, "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр даган мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нар, аймгийн Цагдаагийн газар /Ц.Отгонбат/, Мэргэжлийн хяналтын газар /Д.Мөнхтулга/-т тус тус даалгасугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны а/568 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Б.БАДРАА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/1596

Даланзадгад

ЦАГИЙН ХЯЗГААРыг шинэчлэн БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.1, 16.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Цагийн хязгаарыг мөрдөж ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн газар /Ш.Бат-Эрдэнэ/, Цагдаагийн газар /Б.Дэлгэрсайхан/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны а/726 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ