Хэвлэх DOC Татаж авах
ЦАГИЙН ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ


ЦАГИЙН ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

 

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр                    Дугаар А/726                    Даланзадгад

 

ЦАГИЙН ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “ж” дэх заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар баталсугай.

2.Цагийн хязгаарыг мөрдөж ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийг Улсын бүртгэлд бүртгэгдэж, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр даган мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нар, аймгийн Цагдаагийн газар /Ц.Отгонбат/, Мэргэжлийн хяналтын газар /Д.Мөнхтулга/-т тус тус даалгасугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны а/568 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                          Б.БАДРАА