A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 46

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 25 дугаар зуйлийн 25.14 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13 11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам"- ыг 1 дүгээр хавсралтаар, "Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт''- ыг 2 дугаар хавсралтаар, "Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын тайлан"-г 3 дугаар хавсралтын маягтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн санхүүжилт Өрийн удирдлагын газар /Б.Гантулга/, Төрийн сангийн газар /С.Наранцогт/, Нягтлан бодох бүртгэлийн газар /Х.Пүрэвсүрэн/, Гааль, татварын ерөнхий газар /С.Пүрэв/-т тус тус даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 113 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Дөрөв. Энэ тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Б.БОЛОР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 3613 дугаарт бүртгэгдсэн.

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/30

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.14 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа, ажил, үйлчилгээг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын бодлогын газар /Б.Тэлмүүн/, Гаалийн ерөнхий газар /Р.Отгонжаргал/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 317 дугаар тушаал, 2016 оны 46 дугаар тушаал болон 2021 оны 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ын 9.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД  Б.ЖАВХЛАН