A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай /2013-А-157-д өөрчлөлт орсон/ /БОАЖС-ын 2018 оны А/376 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2018 оны А/376 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/33

Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай

Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.17 дах хэсэг, Хууль зүйн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1/335 тоот дүгнэлтийг үндэслэн ТУШААХ нь:

1. Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 сарын 16-ны өдрийн А-157 дугаар тушаалын тушаах хэсгийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 сайрын 05-ны өдрийн А-323 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.БАТЦЭРЭГ