A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2017 оны 386 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2017 оны 386 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 385 Улаанбаатар хот

МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Төрийн бус байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны нэгдсэн жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Төрийн бус байгууллагын Санхүүгийн тайлан, түүний тодруулгыг бэлтгэх заавар"-ыг 2 дугаар хавсралтаар, "Төрийн бус байгууллагын Санхуүгийн тайлангийн маягт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан жагсаалт, заавар, маягтыг 2006 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төрийн бус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн дарга нарт, энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн хэлтэс (Ж.Үхэртар)-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Н.АЛТАНХУЯГ

Улсын бүртгэлийн 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2871 дүгээрт бүртгэв.