Хэвлэх DOC Татаж авах

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН

ТОГТООЛ

 

2015 оны 11 сарын 04 өдөр                                       Дугаар 13                                Улаанбаатар хот

 

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

 

Цөмийн энергийн тухай хуулийн 11.1.4, Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ын 7.1, Цөмийн энергийн комиссын дүрмийн 3.5, 4.1.2, 4.1.7, Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн 2015 оны 2 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Цөмийн энергийн комиссоос ТОГТООХ НЬ:

1.“Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг цөмийн энерги  болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба /Г.Манлайжав/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД,

КОМИССЫН ДАРГА                                                 Ч.САЙХАНБИЛЭГ