A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн

54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.20 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүнП.Очирбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо,Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Б.Баялагмаа болон иргэн Д.Цэрэнбадамын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбатнар оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт "... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтын "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй..." гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Д.Цэрэнбадам, Б.Баялагмаа нар Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:

"...Төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийн дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, өөрт учирсан хохирлоо барагдуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт "...Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ." гэж заасны дагуу төлбөр авагч нь шүүхээс төлбөр төлөхөөр тогтоогоогүй этгээдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна. Төлбөр төлөгчөөс өөр этгээд төлбөр авагчийн өмнө үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээж байгаа нь гэм буруутай нь шүүхээс тогтоогоогүй этгээдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл үүсч, эрх ашиг нь хөндөгдөж байна. Эхний ээлжинд барьцаалагч буюу төлбөр авагч нь төлбөр төлөгчийн барьцааны зүйлээс хохирлоо барагдуулна. Барьцаалагч нь төлбөр авагчийн эрхийг эдэлж байсан бол дараагийн ээлжинд төлбөр авагч, төлбөр төлөгчийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үл харгалзан барьцаалагч нь төлбөр төлөгчийн хүлээх үүргийг үл маргах журмаар хүлээж байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон гэм буруутай этгээдийн хүлээх хариуцлагыг гэм буруугүй этгээдэд халдаан хэрэглэж байна.

Барьцаалагч нь барьцааны зүйлээс төлбөрийг гаргаж авсны дараа төлбөр төлөгчийн бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээсэн төлбөр төлөх үүргийг барьцааны эд хөрөнгийн үнэлгээнээс үл хамааран өөрийн хөрөнгөөр шууд төлөхөөр үүрэг болгосон нь барьцаалагч иргэн, эсхүл хуулийн этгээд өөрийн өмчийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу бүрэн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт "...Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ." гэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй..." гэснийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч,Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"...Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулдаг, мөн хуулийн 53.6 дахь хэсэгт "Энэ хуулийн 53.1-д заасан эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна." гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулдаг.

Төлбөр төлөгчийн бусдад барьцаалагдсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулах явцад барьцааны эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа явуулахыг барьцаалагчид мэдэгдсэний үндсэн дээр эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал авч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явуулдаг.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт "Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно ..." гэж, 177.4 дэх хэсэгт "Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно." гэж заасны дагуу албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон худалдан борлуулах ажиллагаа зохион байгуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт "...Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ." гэж заасан нь барьцааны эд хөрөнгөөр өөрийн шаардлагаа хангуулсан, эсхүл хангуулах бүрэн боломжтой байхад барьцаалагч тухайн эд хөрөнгийг зөвхөн өөрийн барьцаанд байлгах гол үндэслэл болгож, төлбөр төлөгч буюу өмчлөгч бусдад төлөх төлбөрийг уг хөрөнгөөс гаргуулахад саад болохгүй, татгалзахгүй байх нөхцөлийг зохицуулсан юм.

Харин барьцааны эд хөрөнгө нь зөвхөн барьцаалагчийн шаардлагыг л хангаж байгаа, эсхүл түүний шаардлагыг ч хангаж хүрэлцэхгүй байгаа тохиолдолд уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэг нь барьцааны эд хөрөнгөөс төлбөр төлөгчийн бусдад төлөх төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үндэслэлгүйгээр саад болохгүй байх, нөгөө талаар барьцаалагч өөрийн барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд хохирлоо барагдуулахыг шаардах эрхтэй боловч уг эд хөрөнгийн үлдэх хэсгээр төлбөрөө барагдуулах төлбөр төлөгчийн буюу өмчлөгчийн эрхийг үлдэх хэсгээр төлбөрөө барагдуулах төлбөр төлөгчийн буюу өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг уг хуулийн заалтаар хуульчлан тогтоосон.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгө нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн шаардлага хангахуйц тохиолдолд түүний өмчлөлийн бусдад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа гүйцэтгэхгүй, өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглэхгүй юм.

Дараах тохиолдолд хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт "... барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ. Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ." гэж заасан зохицуулалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэдэг.

Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу дуудлага худалдааны доод үнэ болох 50 хувиар эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа зохион байгуулдаг.

Түүнчлэн төлбөрт гаргуулах эд хөрөнгө, орлого тогтоогдоогүй тохиолдолд төлбөр төлөгчийн бусдад барьцаалагдсан хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тогтоож, худалдан борлуулах ажиллагаа явуулсны дараа тэргүүн ээлжинд барьцаалагчийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгээр бусдад төлөх шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр дурдсан заалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудад харилцан тохиролцох боломжийг бий болгосон зохицуулалт бөгөөд иргэний өмчлөх эрх шударгаар олж авах эрхийг хөндөөгүй, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахад чиглэгдсэн хуулийн зохицуулалт юм." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Төлбөр авагчбусад этгээдийн өмнө үүрэг хүлээгээгүй, барьцааны гэрээний дагуу тэргүүн ээлжинд хохирлоо барагдуулах эрхтэй барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтадзаасан барьцаалагчийнхөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн зохицуулалт болсон байна.

2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтын дагуу барьцаалагчид барьцааны хөрөнгөөс олж авсан болон өөрийн хөрөнгөөр бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах шаардлага тавих, улмаар барьцаалагчийн өмчлөх эрхэд шүүхийн шийдвэргүйгээр халдах эрх зүйн үндэс болохоор байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Улсын Их Хурлаас2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн "... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтын "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй..." гэснийг зөрчсөн байна.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн "... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ." гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагууУлсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ П.ОЧИРБАТ

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр                                                                                                                             Дугаар 04                                                                                                                                Улаанбаатар хот                                                 
               
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн

54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

            Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 12.20 цаг

              Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүнП.Очирбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо,Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Б.Баялагмаа болон иргэн Д.Цэрэнбадамын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбатнар оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Нэг. Монгол Улсын иргэн Д.Цэрэнбадам, Б.Баялагмаа нар Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:

“...Төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийн дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, өөрт учирсан хохирлоо барагдуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “...Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэж заасны дагуу төлбөр авагч нь шүүхээс төлбөр төлөхөөр тогтоогоогүй этгээдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна. Төлбөр төлөгчөөс өөр этгээд төлбөр авагчийн өмнө үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээж байгаа нь гэм буруутай нь шүүхээс тогтоогоогүй этгээдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл үүсч, эрх ашиг нь хөндөгдөж байна. Эхний ээлжинд барьцаалагч буюу төлбөр авагч нь төлбөр төлөгчийн барьцааны зүйлээс хохирлоо барагдуулна. Барьцаалагч нь төлбөр авагчийн эрхийг эдэлж байсан бол дараагийн ээлжинд төлбөр авагч, төлбөр төлөгчийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үл харгалзан барьцаалагч нь төлбөр төлөгчийн хүлээх үүргийг үл маргах журмаар хүлээж байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон гэм буруутай этгээдийн хүлээх хариуцлагыг гэм буруугүй этгээдэд халдаан хэрэглэж байна.

Барьцаалагч нь барьцааны зүйлээс төлбөрийг гаргаж авсны дараа төлбөр төлөгчийн бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээсэн төлбөр төлөх үүргийг барьцааны эд хөрөнгийн үнэлгээнээс үл хамааран өөрийн хөрөнгөөр шууд төлөхөөр үүрэг болгосон нь барьцаалагч иргэн, эсхүл хуулийн этгээд өөрийн өмчийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу бүрэн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “...Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй...” гэснийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч,Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“...Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулдаг, мөн хуулийн 53.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 53.1-д заасан эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна.” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулдаг.

Төлбөр төлөгчийн бусдад барьцаалагдсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулах явцад барьцааны эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа явуулахыг барьцаалагчид мэдэгдсэний үндсэн дээр эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал авч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явуулдаг.

        Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно ...” гэж, 177.4 дэх хэсэгт “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасны дагуу албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон худалдан борлуулах ажиллагаа зохион байгуулж байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “...Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэж заасан нь барьцааны эд хөрөнгөөр өөрийн шаардлагаа хангуулсан, эсхүл хангуулах бүрэн боломжтой байхад барьцаалагч тухайн эд хөрөнгийг зөвхөн өөрийн барьцаанд байлгах гол үндэслэл болгож, төлбөр төлөгч буюу өмчлөгч бусдад төлөх төлбөрийг уг хөрөнгөөс гаргуулахад саад болохгүй, татгалзахгүй байх нөхцөлийг зохицуулсан юм.

           Харин барьцааны эд хөрөнгө нь зөвхөн барьцаалагчийн шаардлагыг л хангаж байгаа, эсхүл түүний шаардлагыг ч хангаж хүрэлцэхгүй байгаа тохиолдолд уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэг нь барьцааны эд хөрөнгөөс төлбөр төлөгчийн бусдад төлөх төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үндэслэлгүйгээр саад болохгүй байх, нөгөө талаар барьцаалагч өөрийн барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд хохирлоо барагдуулахыг шаардах эрхтэй боловч уг эд хөрөнгийн үлдэх хэсгээр төлбөрөө барагдуулах төлбөр төлөгчийн буюу өмчлөгчийн эрхийг үлдэх хэсгээр төлбөрөө барагдуулах төлбөр төлөгчийн буюу өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг уг хуулийн заалтаар хуульчлан тогтоосон.

         Төлбөр төлөгчийн эд хөрөнгө нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн шаардлага хангахуйц тохиолдолд түүний өмчлөлийн бусдад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа гүйцэтгэхгүй, өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглэхгүй юм.

            Дараах тохиолдолд хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “... барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ. Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэж заасан зохицуулалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэдэг.

            Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу дуудлага худалдааны доод үнэ болох 50 хувиар эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа зохион байгуулдаг.

          Түүнчлэн төлбөрт гаргуулах эд хөрөнгө, орлого тогтоогдоогүй тохиолдолд төлбөр төлөгчийн бусдад барьцаалагдсан хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тогтоож, худалдан борлуулах ажиллагаа явуулсны дараа тэргүүн ээлжинд барьцаалагчийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгээр бусдад төлөх шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр дурдсан  заалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудад харилцан тохиролцох боломжийг бий болгосон зохицуулалт бөгөөд иргэний өмчлөх эрх шударгаар олж авах эрхийг хөндөөгүй, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахад чиглэгдсэн хуулийн зохицуулалт юм.” гэсэн байна.

                                                                                                                          ҮНДЭСЛЭЛ:

1.  Төлбөр авагчбусад этгээдийн өмнө үүрэг хүлээгээгүй, барьцааны гэрээний дагуу тэргүүн ээлжинд хохирлоо барагдуулах эрхтэй барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтадзаасан барьцаалагчийнхөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн зохицуулалт болсон байна.

2.  Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтын дагуу барьцаалагчид барьцааны хөрөнгөөс олж авсан болон өөрийн хөрөнгөөр бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах шаардлага тавих, улмаар барьцаалагчийн өмчлөх эрхэд шүүхийн шийдвэргүйгээр халдах эрх зүйн үндэс болохоор байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

             1. Улсын Их Хурлаас2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй...” гэснийг зөрчсөн байна.

             2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.