A

A

A

Бүлэг: 1979

Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/175 дугаар тушаалаар хүчингүй болгсон.

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Дугаар 126 Улаанбаатар хот

Урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах тухай

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3 дахь заалт, 12.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын хилээр ойн хөнөөлт шавьж нэвтрэх, дамжин тархах, үй олноор үржиж ойн нөөцөд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл үүсгэхгүй байх, ургамлын хорио цээртэй зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1.ОХУ-аас БНХАУ-д экспортлож Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэж буй гуалин модыг зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгаж, гаалийн хяналтын талбайд удаан хугацаагаар хадгалан тээврийн хэрэгслийг сольж тээвэрлэх үйл ажиллагааг 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн таслан зогсоохыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь ХМХА /О.Цогзолмаа/-д даалгасугай.

2.Дотоодын хэрэгцээнд зориулан Монгол улсад импортлох гуалингийн экспортлогч орны талд тавих хорио цээрийн шаардлагыг өндөржүүлж, хилийн боомтод мод, модон материалыг зориулалтын бодисоор ариутгал халдваргүйжүүлэлт хийх нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ авч, энэхүү шийдвэрийг транзит гуалингийн тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, Хил хамгаалах болон Гаалийн байгууллагуудад албан ёсоор мэдэгдэхийг Хилийн мэргэжлийн хяналтын улсын алба /Г.Нанзад/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг тус газрын Тамгын газар /Ж.Энхбаяр/-т даалгасугай.

ДАРГА Ц.ШИЙРЭВДАМБА

Улсын нэгдсэн бүртгэлийн 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2901 дүгээрт бүртгэв,

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/175

Тушаал хүчингүй болгох тухай

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалт, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар 29-ний өдрийн 1-1/282 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн "Урьдчилан сэргийлэх таслан зогсоох арга хэмжээ авах тухай" 126 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаалыг хүчингүй болгосон талаар Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүдэд мэдээлэхийг Хил, хорио цээрийн хяналтын газар /Э.Аззаяа/-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Төрийн захиргаа удирдлагын газар /Ч.Энхбат/-т даалгасугай.

ДАРГА Н.ЦАГААНХҮҮ