A

A

A

Бүлэг: 1979

/ТӨБЗГ-ын 2016.09.28-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

2003 оны 4 дугаар сарын 17-ны өдөр Дугаар 238 Улаанбаатар хот

НИЙТЛЭГ ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл", Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 84 дүгэзр тогтоолын 2 дугаар заалт, ХЗДХЯ, СЭЗЯ, ЭМЯ, НХХЯ, БСШУЯ- ны саналыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:

2."Нийгмийн салбарын байгууллагыг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах нийтлэг журам"-ыг нэгдүгээр, "Худалдах, худалдан авах гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү нийтлэг журам, гэрээний үлгэрчилсэн загварыг нийгмийн салбарын байгууллагыг хувьчлахад мөрдөж ажиллахыг Өмч хувьчлалын газар /Б.ЦЭЦЭГ-ОЧИР/-Т үүрэг болгосугай.

ДАРГА Л.ПҮРЭВДОРЖ