A

A

A

Бүлэг: 1979

/Ерөнхий сайдын 2018 оны 130 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 357 Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат, төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм/

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.7, 11.6.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат, төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Д.Цоодолсэнгээ/, Цөмийн болон цацрагийн хяналтын газар /З.Дамдинсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГА С.ЭНХБАТ

Улсын бүртгэлд 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3238 дугаарт бүртгэв.