A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2019 оны А/294 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр                      Дугаар А/44                                 Улаанбаатар хот

            

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Гаалийн тухай хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дэх хэсэг, Мэргэжлийн  зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг  үндэслэн ТУШААХ НЬ:

 

1. “Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

 

2. Гаалийн байгууллага ажиллаж буй хилийн боомтын хашааг гаалийн хяналтын бүсээр тогтоосугай.

 

3. Энэ журмыг холбогдох байгууллага, иргэдэд сурталчлах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /Б.Доржсүрэн/, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Батгэрэл/-т үүрэг болгосугай.

 

4. Энэ  тушаал  гарсантай  холбогдуулан  Гаалийн  ерөнхий газрын даргын 2008 оны 619 дүгээр тушаал, 2015 оны А/286 дугаар тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ДАРГА                                 С.ПҮРЭВ