A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАРДЛЫН НОРМАТИВ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /СС, ХАХНХС-ын 2013 оны 247,А/163 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/СС, ХАХНХС-ын 2013 оны 247,А/163 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,

ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 139

ЗАРДЛЫН НОРМАТИВ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

"Нийгмийн халамжийн тухай хууль"-ийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.3 дахь хэсэг, "Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1."Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хоногт хэрэглэх хоолны норм, илчлэгийн хэмжээ, зардлын дундаж норматив"-ыг 1 дүгээр, "Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хувцас, ариун цэвэр, хичээлийн хэрэглэлийн зардлын дундаж норматив, эдэлгээний хугацаа"-г 2 дугаар, "Төрөлжсөн асрамжийн газарт зайлшгүй байх эмийн жагсаалт"-ыг 3 дугаар, "Төрөлжсөн асрамжийн газарт нас барсан иргэнийг оршуулах зардлын дундаж хэмжээ"-г 4 дүгээр, "Төрөлжсөн асрамжийн газарт үйлчлүүлэгчийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах журам"-ыг 5 дугаар, "Асрамжийн газрын төсвийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хоол, хувцас, ариун цэвэр, хичээлийн хэрэглэл, эм, нас барсан иргэний оршуулгын зардлын тооцоог гарган нэмж шаардагдах хөрөнгийг 2009 оны төсвийн тодотголд тусган батлуулж хэрэгжүүлэхийг Санхүү, эдийн засгийн хэлтэс /Ж.Ням-Осор/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /Д.Баярсайхан/ нарт даалгасугай.

3.Энэхүү тушаалыг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.