A

A

A

Бүлэг: 1979

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 14

Улаанбаатар хот

Цөмийн энергийн тухай хуулийн 11.1.4, Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого"-ын 7.1, Цөмийн энергийн комиссын дүрмийн 3.5, 4.1.2, 4.1.7, Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн 2015 оны 2 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Цөмийн энергийн комиссоос ТОГТООХ нь:

1. "Хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмалашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.

3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба /Г.Манлайжав/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, КОМИССЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3622 дугаарт бүртгэв.