A

A

A

Бүлэг: 1979

/ОӨУБЕГ-ын даргын 2017.03.24-ний А/293 дугаар тушаалаар хүчингүй болсон/

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Дугаар А/187 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Сонгуулийн тухай хуулийн 61.20 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар санал авах байрын дэргэд ажиллах Улсын бүртгэлийн байгууллагын "Итгэмжлэгдсэн ажилтны үнэмлэх"-ийн загварыг, 2 дугаар хавсралтаар "Сонгогч шилжих тухай хүсэлт"-ийн маягтыг, 3 дугаар хавсралтаар "Сонгогч шилжих хуудас"-ны маягтыг, 4 дүгээр хавсралтаар "Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа"-ны маягтыг, 5 дугаар хавсралтаар "Бүртгэлийн хуудас"-ны маягтыг, 6 дугаар хавсралтаар "Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн тойрог, хэсэгт хамаарч байгаа цэргийн анги, нэгтгэл, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүргүүлсэн сонгогчдын талаарх лавлагаа"-ны маягтыг тус тус баталсугай.

3. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Иргэний бүртгэлийн газрын дарга /Д.Энхцэцэг/, Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын дарга /Л.Мягмарсүрэн/, аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэл, статистикийн газрын дарга нарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /Ц.Пүрэвдорж/-д тус тус үүрэг болгосугай.

4. Журам батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 63/421 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болгуулахыг Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга /Д.Даваадорж/-д даалгасугай.

ДАРГА С.МЭНДСАЙХАН