A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 197

 


ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 143 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2021-5-22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

 

 

 

 

 

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн албан татвараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг 1 дүгээр, Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулах шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ч.САЙХАНБИЛЭГ

 

 

Сангийн сайд                                                                        Б.БОЛОР